• Өнөөдөр 2024-05-19

Хүүхэлдэйн театр ирэх амралтын өдрүүдэд "Долоон өндөгтэй доголон шаазгай", "Эрэлхэг Пөөдөө" жүжгийг тоглоно

2022-11-01,   613

       Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон ирэх амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд "Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжгийг тавихаар болжээ. Жүжиг 11:00 цагаас тоглогдох бол 13:00, 15:00 цагуудаас "Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжгийг тоглоно. Харин арваннэгдүгээр сарын 6-ний өдөр 11:00, 13:00 цагаас “Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжиг, "Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжгийг 15:00 цагаас тоглоно. "Долоон өндөгтэй доголон бор шаазгай" жүжгийн найруулагчаар Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа, хөгжмийн найруулгаар нь Э.Базарханд, зураачаар нь В.Энх-Амгалан нар ажиллажээ. Харин "Эрэлхэг Пөөдөө" жүжгийн найруулагчаар нь Я.Өнөртуул ажилласан байна.

Хүүхэлдэйн театр ирэх амралтын өдрүүдэд "Долоон өндөгтэй доголон шаазгай", "Эрэлхэг Пөөдөө" жүжгийг тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188