• Өнөөдөр 2024-05-19

Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

2022-10-31,   479

       Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм. Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүний уран бүтээлд ихээхэн нөлөөтэй байсан. Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл нь юм.

       Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг, учир нь энэхүү жүжиг нь үзэгчдийг сорьж чаддаг. Энэхүү алдарт бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид туурвиж 11 сарын 18-наас эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа бөгөөд жүжгийн тасалбар худалдаанд гарчээ. Жүжгийн тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касс болон https://ticket.mn/event/date/4110/ сайтаас худалдан авах боломжтой юм байна.  


Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188