Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуянгийн “Насаа лайв тоглолт” арваннэгдүгээр сарын 11-ний 19:00 цагт “Crocus event hall”-д болно. Энэхүү тоглолт нь дуучин Л.Насанбуянгийн гурав дахь бие даасан тоглолт юм. Тоглолтод “Баян монгол” чуулга, Филармоний Симфони Оркестрын утсан хөгжимчид, Симф Джаз Оркестрын нийт 30 гаруй хөгжимчин оролцох аж.
Энэ талаар дуучин Л.Насанбуян “Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын гоцлол дуучин нэр маань гарах учраас сонсогчдодоо мэргэжлийн түвшинд тоглолт хүргэхээр хичээнгүйлэн бэлдэж байна. Уг тоглолтод маш олон хүний хөдөлмөр шингэж байгаа учраас сонсогч нартаа хайр мэдрүүлж, дуулж бүжиглэх орон зайг олгох болно. Энэ удаагийн тоглолтоор 20 гаруй уран бүтээлийг хүргэх ба сүүлийн үеийн дуунуудаа ч мөн дуулна. Дуучин С.Гантогоо, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаа найзтайгаа хамтарсан нөхөрлөлийн тухай шинэ дуугаа хүргэнэ. Бид хамтдаа “Оддын эрэлд” шоунд оролцож нөхөрлөлөө эхлүүлж байсан. Одоо ч гурвуулаа урлагийн салбартаа өөрсдийн замаар бүтээлээ туурвиж байна.Тоглолт дөрвөн хэсэгтэй бөгөөд дундаа завсарлагатай. Энэхүү тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд бичиж аван дараа нь цацахаар төлөвлөж байгаа.Амьд хөгжимтэй дуулахад маш өөр мэдрэмж төрдөг. Бүх зүйл тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр урсчихдаг, тийм гоё мэдрэмж” гэв. Энэхүү тоглолт нь тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn-ээс худалдан авах боломжтой.
Дуучин Л.Насанбуян "Насаа лайв" тоглолтоо хийнэ |
|