• Өнөөдөр 2024-05-07

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Мөнх тэнгэр" уран бүтээлийн тоглолт болно

2022-10-25,   603

      Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров "Мөнх тэнгэр" уран бүтээлийн тоглолтоо хүргэхээр болжээ. Тодруулбал, их хаан Чингисийн тухай "Мөнх тэнгэрийн хүчин дор" монголын уран сайхны түүхэн кино бүтээгдсэний 30 жилийн ойд зориулан тус тоглолтоо хийхээр товоо гаргажээ. 1991 оны сүүлчээр Улсын Филармонийн Симфони найрал, морин хуурч, шуудрагч, уртын дуучин, найрал дуучин, "Хөх тэнгэр" хамтлаг, Монголын Үндэсний радиогийн их танхимд Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар Япон Улсын дуу бичлэгийн мэргэжилтнүүд бичлэг хийж, Токиогийн хөгжмийн студид дууны тохируулгыг хийжээ.
 
    Энэхүү киноны хөгжмөөс Үндэсний их найрал хөгжим, Морин хуурын чуулга зарим хэсгийг нь хөгжимдөж олны хүртээл болгож байсан байна. Энэ удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга анх удаа бүрэн эхээр нь хөгжимдөх юм.
 
Удирдаач Д.Түвшинсайхан: "Тэнгэрийн хүлэг" хөгжмөн туульс
 
     Монголчууд хүлэг морио хийморь, цог, золбоо гэж дээдлэн "Tэнгэрийн хүлэг" хэмээн бэлгэшээдэг уламжлал бий. Энэхүү хөгжмөн туульст эрдэнэт хүлэг тэнгэрээс бууж хүнтэй ижилсэн эр цэргийн унаа болж, дайнд оролцож, эзнээ шархадсан үeд эмээл дээрээ бөгтрүүлэн эх нутагт нь авчирч, хайртай бүхэнтэй нь уулзуулж, аз жаргалтай амьдралд золгуулж байгааг хөгжмөөр дүрслэн өгүүлсэн.
 
     2018 онд Өвөр монголын Хөх хотноо 140м x 50м тайз бүхий ордонд 150 орчим морьтны морин циркийн үзүүлбэрт зориулсан хөгжмийг Морин хуурын чуулга, Бээжингийн симфони найрал хөгжим бичлэг хийж тоглосон. Энэ удаа "Анир" поп оркeстр, Морин хуурын чуулгын хөгжимчид, найрал дуучид, гоцлол дуучид, "Увeртюра" хамтлаг хамтран анх удаа тоглох гэж байна.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Мөнх тэнгэр" уран бүтээлийн тоглолт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188