Найруулагч А.Баттүшигийн "Бэхэн зүрх" кино ирэх сарын 18-наас үзэгчдэд хүрэхээр болжээ. Тодруулбал, тус кино нь “MGL art media” группийн бүтээл бөгөөд ерөнхий найруулагчаар нь жүжигчин, найруулагч А.Баттүшиг, ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа нар ажиллаж байгаа аж. Мөн ерөнхий зураачаар нь П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон ажилласан байна.
Тус киноны дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид болон О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж нар тоглосон байна. Энэхүү киноны албан ёсны постерыг монголд анх удаа AI буюу хиймэл оюун ухаан ашиглан зурсан бөгөөд “Урлан” студийн уран бүтээлч М.Ганзориг бүтээжээ.
Найруулагч А.Баттүшигийн "Бэхэн зүрх" кино ирэх 18-наас үзэгчдэд хүрнэ |
|