• Өнөөдөр 2024-05-19

Кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ

2022-10-20,   325

      Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд  “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан”-гаас “Монгол арт” галерейд энэ сарын 21-23-нд олон ажил зохион байгуулна. 2021 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан” ТББ Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бүтээсэн урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх зорилготой.

     Ойн хөтөлбөр маргааш “Мөнх тэнгэрийн хүчин дор-30 жил” эрдэм шинжилгээний хурлаар эхлэх бол “Гэрэлтье гэвэл шатах...” найруулагч Б.Балжиннямын амьдрал, уран бүтээлийн фото үзэсгэлэн, “Холын зэрэглээн дунд” номын нээлт, уран бүтээлчдийн уулзалт болох юм. Мөн “Түүхэн киноны уран зураач” Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх болон Киноны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болох юм.

      Түүнчлэн тус сан Саха Якут улсын ГХЯ-ны харьяа Улс түмнүүдийн Найрамдлын ордонтой хамтран “Кино найруулагч Б.Балжиннямын кино өдрүүд”-ийг 2022 оны арванэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 2-нд, мөн ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарын дэмжлэгтэй Эрхүү хотод арванхоёрдугаар сарын эхээр тус тус кино өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188