Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдоржийн “Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” номын нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд 38 жил багшаар ажиллаж, шинжлэх ухааны олон ном, бүтээл туурвисан тэрбээр шинэ номынхоо нээлтийг хийхээс гадна бусад бүтээлээ мөн танилцууллаа. Бид түүнтэй номын нээлтийнх нь үеэр ийн ярилцлаа.
-Танд юуны өмнө шинэхэн номынхоо нээлтийг хийж байгаад нь баяр хүргэе. Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний судалгааны байгууллагад хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний байгууллагад 38 жил ажиллаж байна. Багш, судлаач хүн гэдэг нэгдүгээрт, судалгаа шинжилгээний бүтээл туурвих, хоёрдугаарт эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх чухал үүрэгтэй байдаг. Тэгээд Батлан хамгаалахын их сургууль шинэ номын сантай болж, ийн номын сангийнхаа нээлтийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор өөрийн бүтээл туурвилыг шавь нартаа танилцуулах, мөн саяхан бичсэн “Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” номыг олон нийтийн сургалт судалгааны эргэлтэд оруулж байгаагийн нээлт болж байна.

-“Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” ном нь хэчнээн агуулгаас бүтэж байгаа вэ. Мөн ямар онцлогтой бүтээл вэ?
-“Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” ном нь мэдээллийн дайны түүхийг харуулсан шинэ бүтээл байгаа юм. Мөн мэдээллийн дайны тухай онол, үзэл баримтлал, байр суурийг илэрхийлсэн. Мэдээллийн дайны зэвсэг, хэрэгслийн тухай ч орсон байгаа.
-Энэхүү бүтээл нь Батлан хамгаалахын их сургуульд суралцаж байгаа оюутнуудад гол төлөв чиглэгдсэн байгаа юу. Олон нийтийг хамарсан бүтээл үү?

-Анх та Батлан хамгаалахын их сургуульд хэрхэн багшаар орж байсан. Яагаад энэ чиглэлийг сонгон бүтээл, судалгаа хийх болсон юм бэ?
-Би химийн цэргийн мэргэжилтэй. Тэгээд химийн чиглэлийн дарга байх үедээ ОХУ-д цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, ирсэн. Тэгээд л боловсролын байгууллагад эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийж, багшлах хувь заяа тохиосон. Тэгээд Батлан хамгаалахын их сургуулийн тэргүүн, дэд захирал болон судлаачаар ажилласан. Одоо тус сургуулийнхаа эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаа.

-Номын нээлтэд тавигдсан ном бүтээл, судалгааны баримтуудыг үзлээ. Нийт хэчнээн бүтээл байна вэ?
-Хамтын болон нэг сэдэвт бүтээл 50 орчим байна. Mөн 30 орчим эрдэмтэд бэлтгэсэн байна. Улсын захиалгатай төсөл 40 орчмыг хийсэн байна. Эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл бичсэн. 70 гаруй ном бүтээлийг уншиж, ректор хийсэн байна. Эдгээр хийсэн бүтээл туурвилаа шавь нартаа танилцуулж байна.
| ДОКТОР, ПРОФЕССОР Ш.ПАЛАМДОРЖИЙН “МЭДЭЭЛЛИЙН ДАЙН, ТҮҮНИЙ СТРАТЕГИ, ТАКТИК” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |