Хөл хорионы энэ үе бол гэр бүлдээ зарцуулах алдаж боломгүй үнэтэй цаг билээ. Шинэ зүйл сурах, танин мэдэхээс гадна гэр бүлдээ хөгжилтэй дурсамжууд бүтээж, үр бүтээмжтэй цагийг өнгөрүүлэх найман зөвлөмжийг хүргэж байна.
Монголын шагайн наадгайгаар хүүхэдтэйгээ тоглож, монголын ёс уламжлалыг талаар зааж өгөх үнэтэй цагийг хамт өнгөрөөгөөрэй. Морь уралдах, алаг мэлхий өрөх, шагай няслах зэрэг монгол уламжлалт шагайн наадгайгаар цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.
Гэр бүл, үр хүүхэдтэйгээ шинэ хоол туршиж, гишүүн бүр гар бие оролцон, хамтдаа ярилцаж, ширээ тойрон сууж хооллох нь гэр бүлийн харилцааг улам дотно болгодог билээ. Тиймээс гадаад хоол, эсвэл хэзээ ч хийж үзээгүй хоолоо туршаарай. Хэзээ нэгэн цагт тэр хоолыг харах бүрийд сайхан дурсамж сэргэнэ шүү дээ.
Гэр бүлдээ ном уншиж өгөх нь илүү дотно, амьд харилцаа үүсгэдэг билээ. Ингэснээр хүүхдийнхээ боловсролд анхаарахаас гадна, номонд шимтүүлж, унших дадал суулгахад тусална.
Гэр бүлдээ хэн нь шилдгийг шалгаруулах, эсвэл бяцхан дууны тэмцээн, зургийн тэмцээн, эсвэл хамгийн дэгжин хувцсаа өмсөж улаан хивсний ёслол зохиох, “Яг түүн шиг” тэмцээн зохиох зэрэг хөгжилтэй дурсамжийг бүтээж болох билээ.
Энэ цагийг ашиглан хүүхдэдээ өөрийн өнгөрсөн түүх, ээж болон аавтай нь хэрхэн танилцаж байсан түүх, бага нас гээд юуны ч тухай ярилцаж болно. Хүүхэдтэйгээ илүү нээлттэй байж, мөн хүүхдээ сонсож, ярилцах нь гэр бүлийг харилцааг илүү дотно болгоно.
Удаан бодсон, сурахыг хүсдэг улсын хэлээ заавал ганцаараа гэлтгүй гэр бүлээрээ хөгжилтэй байдлаар сурч болно шүү дээ. Жишээ нь өдөрт сурсан үгнүүдээрээ ярилцах гэж хичээх, мөн шинэ үгээ хэн түрүүлж цээжилсэн нь оноо авах зэрэг хөнгөн байдлаар гэр бүлээрээ шинэ хэл сурч болно. Эсвэл шинэ программ сурах, зохиол бичиж үзэх зэрэг урьд нь хийхийг хүсдэг байсан зүйлсээ яагаад хийж болохгүй гэж.
Мөн эхлүүлээд дуусгаагүй зүйлсээ хийж болно. Эхлүүлсэн цуврал, ном, киногоо дуусгах, эсвэл хувцасны шүүгээгээ цэгцлэх зэрэг зүйлсээ одоо л хийх цаг.
Яагаад гэр бүлээрээ шинэ зүйл туршиж үзэж болохгүй гэж. Интернетээр иогийн хичээллэх, дасгал хийх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг гэр бүлдээ зуршил болгож болно.
| Хөл хорионы үед гэр бүлээрээ цагийг хэрхэн хөгжилтэй, үр бүтээмжтэй өнгөрүүлэх вэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |