• Өнөөдөр 2024-05-13

ШИНЭ НОМ: Яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгджээ

2022-09-05,   395

     Яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгджээ.
 
     Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудастаа “Гурав дахь ном минь францаар хэвлэгдсэн  мэдээ хүлээн аваад сарнайн ягаан өнгөөр амьдралыг хараад ч байх шиг, сайхан зүүдэндээ жингүйдээд ч байх шиг итгэмээргүй санагдав. Өмнө нь өгүүллэгийн номыг минь Францаар хөрвүүлсэн Рэнчингийн Мөнхзул энэ удаа яруу найргийн шилмэл түүврийг минь орчууллаа. Хэвлэн гаргахад тусалсан бүх хүнд баярлалаа. 100 шүлэг орчуулна гэдэг нүсэр их ажил. Энэ том ажлын ард гарсан авьяаслаг орчуулагчдаа , өмнөтгөл бичихийн тулд орчин цагийн Монгол яруу найргийн судлаач болохоос наагуур хичээн зүтгэсэн  гайхалтай редактортаа, үндэс нь аварга үзэсгэлэнт модоор номыг минь гоёсон зураачдаа  “Бореалиа” хэвлэлийн газрынхандаа их баярлалаа” гэж бичжээ.
 
Тэгвэл тус номын нээлт ирэх сарын 15-нд болохоор товлогджээ.

ШИНЭ НОМ: Яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188