• Өнөөдөр 2024-05-19

Монголын балетчид Токио хотноо "Уран хас" балетыг амилууллаа

2022-08-27,   367

          Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж, Японы Токио хотын Шинжүкү Бунко төвд "Монголын балетын хөгжил сан" болон "Интернейшнл балет академи" хамтран энэ сарын 25-нд сонгодог урлагийн тоглолтыг зохион байгууллаа.
 
Тоглолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын гоцлооч, МУСТА Ө.Мөнхжин, О.Даваадорж нар урилгаар оролцож, Японы "Интернейшнл балет академи"-ийн бүжигчидтэй хамтран А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас” балетын хэсгээс Японы үзэгчдэд толилуулсан юм.
 
      "Монголын балетын хөгжил сан" нь Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, 45 жилийн ойн хүрээнд “Комаки балет Монголд” , “Галт Шувуу” балет , “Цөмөөхэй балет Японд” зэрэг тоглолтыг зохион байгуулж байсан билээ.

Монголын балетчид Токио хотноо "Уран хас" балетыг амилууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 21:37:42
    Блядь: Үхчихсэн байсан уу?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188