Өрнө, дорнын яруу найргаас эх хэлнээ дуун хөрвүүлж, уншигчдынхаа оюун санааг ундаалдаг нэгэн хэн бэ гэвэл яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламыг л хэлэх болов уу. Хамгийн сүүлд л гэхэд Америкийн авьяаслаг, мөнхүү этгээд зохиолч Чарльз Буковскийн шүлгүүдээс орчуулан хүргэсэн юм. Эл номын өмнөтгөлд “ Хүн бүр л хэн нэгэн байхыг хүсдэг, байж ч чаддаг. Гэхдээ “хэн ч биш” байна гэдэг л жинхэнэ урлаг. Тэр тусмаа яруу найрагч “хэн ч биш” байна гэдэг гайхамшиг” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, Чарльз Буковский бол “хэн биш” гайхамшигтай нэгэн юм. Иймээс түүний орчуулгын түүврээс дараах таван шүлгийг онцлон хүргэж байна.
-Амиа егүүтгэгч хүү-
Хамгийн муухай
Уушийн газарт
Алуулчих санаатай очлоо
Харин ахин дахин согтхохоос
Өөрийг эс хийж чадав
Ядаж эзэд нь надад
Хачин сайн юм аа.
Харанхуй булан руу
Чихүүлэх гээд очтол
Үнэгүй архиар дайлуулчих юм
Хаа нэгтээ нэг азгүй амьтан
Миний өмнөөс
Эмнэлгийн орон дээр
Амьдрах гэж тамтай тэмцэлдээд л
Хамар амандаа гуурс углуулчихаад
Хэвтэж байгаа вий.
Уух юм тасрахгүй байхаар
Үхэж чадахгүй юм,
Хэн ч надад үхэхэд минь туслахгүй юм.
Шинэ өдрүүд
Ган төмөр хавчуургатайгаа
Өмхий самхайтайгаа
Хамаг нууцтайгаа
Нэр ус ч үгүй
Отлж байх юм.
Үхэл гэдэг дуудангуут
Гүйгээд ирэхгүй юм
Бүр тансаг шилтгээнээс ч
Хөлөг онгоцноос ч
Хорвоогийн хамгийн сайхан
Уушийн газраас дуудсан ч
Дуулахгүй юм
Ийм ирээгүй байхаар бурхад
Түдгэлзээд л, хойшлуулаад л
Байдаг юм байна.
Итгэхгүй бол надаас асуу л даа.
Энэ жил би 72 нас хүрч байна.
-Наманчлал-
Ор луу үсрэхээр гэтэх муур шиг
Одоохон ирэх үхлээ хүлээнэм
Эхнэрээ бодохоор л
Харамсаж байна, би
Эхнэр минь
Энэ хөшүүн цонхигор биеийг
Эгээ л могой шиг
Ганц, эсвэл хоёр удаа
Татваганахыг харж
“Хэнк” гэж дуудна.
Хэнк гэвч
Хариу дуугарахгүй.
Үхнэ гэхээс санаа зовж байгаа юм биш.
Эхнэрт маань
Ор хоосон л
Овоорч үлдэнэ гэхээс
Онцгүй байна.
Дэргэд нь унтсан
Өчнөөн олон шөнө,
Дэмий баахан
Хэрүүл маргаан хүртэл
Сайхан байсныг
Хэлмээр байна.
Хэлэхээс эмээдэг
Хэцүүхэн үгийг ч одоо
Хэлж болно
Хайртай, би
Чамд.
.jpg)
-Нирвана-
Аз таарахаасаа өнгөрсөн
Зорилго тэмүүллээсээ
Ангижирсан
Залуу эр
Автобусаар хаа ч юм хүрэхээр
Хойд Каролайныг
Хөндлөн гулд туулж явна
Цас хаялж эхлэхүй
Замын унаа нь
Толгодын дээрх
Жижигхэн цайны газрын үүдэнд
Зогсоод бүх зорчигчоо
Буулгаж эхлэв
Мань эр дотогшоо орж,
Өндөр суудал дээр нь
Хэдэн хүний дэргэд тухлаад
Хоолой захиалсанд
Өнөөх нь ч
Удалгүй ирлээ
Амттай ч хоол
Сайхан ч кофе
Таарчээ.
Юунд ч үл ажрах хошин шогийн
Овоо мэдрэмжтэй зөөгч бүсгүй нь
Түүний мэдлэг бүх л хүүхнээс өөр юм
Шар зуухных нь ард
Гал тогооны ард
Нэг солиотой юм хэлсэнд
Угаагч залуу нь түсхийтэл инээд алдах нь
Тун ч таатай дуулдана.
Манай эр цонхоор гадагш харж,
Цас орохыг ажна.
Энэ цайны газарт болдог бол
Насаараа суух сан гэж хүснэ.
Юм бүхэн энд үзэсгэлэнтэй сайхан,
Үргэлжийн энэ хэвээрээ байх шиг
Жигтэй мэдрэмжид баглуулна.
Гэтэл автобусны жолооч
Бүх зорчигчийг
Буцаад унаандаа суу гэж
Гэнэт дуудав.
Залуу эр
Суугаад үлдэхийг хүссэн ч
Бусдыгаа даган өндийж босоод
Унаандаа оров
Судалдаа тухалсан хойноо тэр
Автобусны цонхоор
Жижигхэн цайны газар руу
Эргэж харав.
Автобус
Толгодоос уруудсаар
Замын эргэлтээр орсноо
Хурдалж эхлэв.
Залуу эр эгцэлж суусан чигтээ
Урагшаа харна.
Зорчигчдын зарим нь
Хоорондоо үг сольж,
Зарим нь ном уншиж
Зарим нь унтахыг хичээж байгаа
Харагдана.
Саяын шидэт үзэгдлийг
Тэдний хэн нь ч
Анзаарсангүй.
Залуу эр
Цонхны шил налан
Унтахыг оролдон
Нүдээ анилаа.
Хөдөлгүүр дүнгэнэх,
Автобусны дугуй
Цас чахруулахыг
Чагнахаас өөр
Одоо түүнд
Хийж чадах юм
Алга.
-Миний анд Будда-
Бичгийн ширээн дээрх муу Буддагаа угаах болжээ
Бие нь тэр чигтээ, цээж нь бүр их тоосонд дарагджээ.
Бид хоёр мөн ч олон шөнийг цугтаа барсан сан
Ялихгүй, шалихгүй түйвээн, аймшигт явдлуудын ард ч
Арай гэж гарсан сан
Санаанд оромгүй хачин жигтэй үеүдэд ч
Цэвэрхэн болтлоо
Сайн гэгч нь инээж авсан чи минь
Одоо ядаж чийгтэй алчуур хүртэх эрхтэй
Уртаас урт хамгийн бэрх шөнүүдэд
Уужим сэтгэл гаргасан Будда минь
Үг цөөтэй анд минь
Өөдөөс эгцэлж хардаггүй ч
Үргэлж инээвхийлж байх шиг санагддаг,
Оршихуйн балчиг, намгийг
Юу ч хийгээд нэмэргүйг элэглэж суудаг нөхөр минь
“Цэвэрлээд яах нь вэ” удахгүй ахиад л
“тоосонд дарагдчихна шүү дээ” гэх шиг.
“Хэдий тэнэг үйлдэл ч гэлээ эрүүл ухаантай байхыг
“хичээж байна аа” гэхэд минь
“архи дарсаа л уу. чамд өөр
Хийж чадах юм байх биш” гэж дамшиглах шиг.
“Харин чи юунд сайн юм бэ” гэж хариу асуухад
“чамайг харж хандахдаа бараг л сайн даа” гэж хэлээд дуугаа хураах шиг
Эрхи барьсан анд минь
Энд яажшуу ирээ юм бол доо?
-Харанхуйгаас зуур-
22 настайд минь
Цааш амьдрах
Хүчийг өгсөн
Өнөөх л симфониудаа чагнан
Энд
Согттолоо суунам.
Эдүгээ
40 жилийн дараа
Энэ хэд ч, би ч ид шидгүй болжээ.
Тэр үед би гэдэс гүзээгүй
Хэлхээтэй яс л байж
Гэхдээ галзуу, солиотой
Галтай, хүчтэй байж.
Ганц буруу үг хэлсэн хэнийг ч цохиод авахад бэлэн.
Хэнийг ч, юуг ч
Тоохгүй мөртлөө
Аль ч өргөн чөлөөнд юу ч хийсэн
Шоронгийн камерт орохдоо хэзээд
Бэлхэн явж.
Одоо энд согтдогоо
Согтчихоод
Бодохуй
Би гэдэг хүн
Өчнөөн олон
Өчүүхэн ялалт,
Бүр ч олон,
Бүр том ялагдлуудаас бүтжээ.
Хүн алчихалгүй, өөрөө алуулчихалгүй,
Галзуугийн эмнэлэгт
Орчихолгүй
Тэндээс
Энд хүрсэндээ
Өрөөл бусдын л адил
Өдгөө үнэнээ
Гайхширнам.
Энэ үдэш аанай л
Эр биеийн ганцаар
Хөлчүүрхэхүй
Элэг зүрх минь
Энэлж шаналсан
Бүх л цаг мөчийг
Үл хэрэгсэн
Тэгэхэд
Дэргэд минь байгаагүй
Бүх л бурхдад
Чин сэтгэлээсээ
Талархнам.
| ЧАРЛЬЗ БУКОВСКИЙН "ИЙМ НОМОНД НЭР ӨГӨӨД ЯАХ ВЭ ДЭЭ"НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |