• Өнөөдөр 2024-05-10

Эрүүл мэндийн салбарынханд "Тамгагүй төр" жүжгийг үнэгүй үзүүлжээ

2022-07-21,   428

    Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долдугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын 1700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэгүй үзүүлжээ.
 
Коронавируст халдварын цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд Эрүүл мэндийн яамны зүгээс талархал илэрхийллээ.

Эрүүл мэндийн салбарынханд "Тамгагүй төр" жүжгийг үнэгүй үзүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188