Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ой, Хангайн бүсийн хурд их баяр наадмын хүрээнд Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "ХҮРЭН МОРЬ-2022" 32 дахь удаагийн яруу найргийн наадмын II шатанд оролцох яруу найрагчдын нэрс тодорчээ. Яруу найргийн эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийнхэн шалгаруулсан бөгөөд яруу найргийн наадмыг хүндэтгэн эх орныхоо өнцөг булан бүрээс уран бүтээлээ ирүүлэн хамтарч ажиллаж байгаа нийт яруу найрагчид оролцож буй аж. "ХҮРЭН МОРЬ-2022" 32 дахь удаагийн яруу найргийн наадам 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр 13.00 цагт Хүүхдийн Тэмүжин театрт эхлэх гэнэ.
Тэртээ 1990 оны цагаан морин жилд аймгийн намын хорооны санаачилгаар анх удаагаа зохион байгуулагдаж байсан төрийн шагналт зохиолч, яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь" яруу найргийн наадамд Хонгор нутгийн улсдаа нэртэй яруу найрагч Дондогдоржийн Халзан, Ванхүүгийн Батбаяр, Галсангийн Цэрэн, Рэнчины Мөнхтариа, Лханаагийн Мөнхтөр нар аваргалж явсан түүхэн улбаатай билээ. Эл наадам өдгөө 32 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй юм. Ингээд уншигч та “Хүрэн морь” 31 дахь удаагийн тэргүүн байрын шагналт яруу найраг Н.Гантулгын шүлгийг хүргэж байна.
НАМРЫН НАМАРТ ХОНГОР НУТАГТ
Намрын намарт Хонгор нутагтаа ирж
Насныхаа авшиг, найргийнхаа галыг асаадаг би
Тос даасан хүрэн уулсынх нь буян нөөлөг
Торго шиг зөөлөн хүн зоных нь хайранд хөлбөрдөг би
Сунайх тэнгэрийн хаяа, газрын өргөн цээж рүү
Судсаар минь лугшин урсах шиг Түйн гол мэлмэрч
Хүмүүний алаг замбуулинд эцгийнхээ сууг мэдрэх шиг
Хүрэн талын бэлчирт хийморийн сүлдээ дууддаг би
Байдрагийн гармыг мянган адуу хага яран гарах шиг
Байж ядтал цээж давчдан ус дусагнуулан уйлагнахад
Дуниарсан цагаан мананг цуулж Номхон хайрхны тэргүүнд
Дууны торгон аялгуу шиг асгарснаа сэтгэл дэнслэн боддог би
Оргил өндрөөс зурагдсан сэрэл мэдрэмжийн уяхан туйл
Оюу Номин нуурын алтан амсарт хайраа сөгнөсөн чи минь
Сэтгэл сэнсэрсэн намрын говийг хулангийн тоосонд хэрчсэн ч
Сэгс цагаан Богдын чинь шаналант хаяаг зүрх алдан санадаг би
Цэц мэргэдийн судал аадрын дараах солонго шиг татаж
Цэцэн найрагчдынх нь шүлгийн мөрүүдэд агсагдсан үрээ шиг сульддаг би
Тэр чигээрээ симфони нүргэлэх шиг тэнгэрийн хормой чичирхийлж
Тэнгэрлиг амьдрахуйн гэгээн сайхныг өвч биеэрээ амсдаг би
Намрын намарт Хонгор нутагтаа ирж
Насныхаа авшиг, найргийнхаа галыг асаадаг би
Тос даасан хүрэн уулсынх нь буян нөөлөг
Торго шиг зөөлөн хүн зоных нь хайранд хөлбөрдөг би
| "ХҮРЭН МОРЬ" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЭНЭ САРЫН 22-НД БОЛНО |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |