• Өнөөдөр 2024-05-14

ТӨРИЙН СОЁРХОЛТ Ш.ГҮРБАЗАР: Түмэн олон минь надад энэ хүндтэй шагналыг хүртээлээ

2022-07-06,   662

             Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрсэлсүх өнөөдөр салбартаа тэргүүлсэн эрхмүүдэд шагнал гардуулж байгаа билээ. Энэ үеэр яруу найрагч Ш.Гүрбазар Төрийн соёрхол хүртлээ.

      Тэрбээр "Өнөөдөр энэ сайхан билэгт өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртлээ. Би үнэхээр их баярлаж байна. Хүн ер нь нутаг орон, уул усаа, Монголдоо залбирах нь ерөөлтэй сайхан байдаг юм байна. Эх орныхоо тухай өгүүлсэн бүтээлүүд болох "Би Монголтойгоо адилхан", "Би Монголоороо гоёдог", "Монголын үнэртэй салхи" хэмээх гуравласан бүтээлүүдэд минь төрийн шагнал олгож буйг зарлигт дурдсан.  Нэг л юманд илүүтэй бахархаж байна. Түмэн олон минь надад энэ хүндтэй шагналыг хүртээлээ. Олон түмнийхээ хүчээр сайхан байна. Хүн ер нь нутаг орон, уул усаа, Монголдоо залбирах нь ерөөлтэй сайхан байдаг юм байна. Чадлаараа сайхан бүтээлүүд хийнэ дээ бодож байгаа зүйлс бий" гэв.

ТӨРИЙН СОЁРХОЛТ Ш.ГҮРБАЗАР: Түмэн олон минь надад энэ хүндтэй шагналыг хүртээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188