• Өнөөдөр 2024-03-29

"NAADAM NIGHT-2022"-ын тасалбар худалдаанд гарчээ

2022-06-30,   345

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачлагаар гадаад, дотоодын жуулчиддаа зориулан "NAADAM NIGHT-2022" соёл урлаг, амьд хөгжмийн наадам цэнгүүн 2022 оны долдугаар сарын 11-ний 17:00-24:00 цагт Соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

                              Арга хэмжээнд  үндэсний их найрал хөгжмийн тоглолт, баяр наадмын бага хувилбар, бий биелгээ, ардын бүжиг, “Алтай” хамтлаг, тойрон бүжиг, дуу хуур, амьд хөгжмийн тоглолт,  DJ set, үндэсний хоол зоог, идээ ундаа, галтай шоу, айраг цагаа, дэмбээ хурууд, хувцас загварын үзүүлбэр, Уламжлалт анагаах ухааны /Манба дацан эмнэлэг/ алтан судрууд, Ковидыг анагаагч эм тан, судас оношлогоо, бариа засал,  ааан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ болох аж.

"NAADAM NIGHT-2022" арга хэмжээний тасалбарт "ONE TICKET, ONE TREE" хамтдаа эх дэлхийгээ аврах уриатай, бортогтой модны суулгац дагалдах гэнэ.

 


"NAADAM NIGHT-2022"-ын тасалбар худалдаанд гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188