Монголын хамгийн анхны дижитал уран бүтээлийн үзэсгэлэн буюу “Бороо” арт-маркет ирэх амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно. Тус үзэсгэлэнд цахим сүлжээнд олны танил болоод буй зураач, дизайнер, иллустратор зэрэг уран бүтээлч оролцох юм. Үүнтэй холбоотойгоор бид “Бороо” арт-маркетыг зохион байгуулж буй гэрэл зурагчин Д.Эрдэнэбүрэн, дижитал зураач Б.Энх-Оюун нартай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-“Бороо” арт-маркетаа үзэгчдийн хүртээл болгох гээд бэлтгэл ажил, уран бүтээл гэсээр завгүй явна уу. Бэлтгэл ажил нь хэр бүтэмжтэй байна вэ?
Д.Эрдэнэбүрэн: “Бороо” арт-маркетын бэлтгэл ажил дуусах шатандаа явж байгаа. Үзэсгэлэнд маань оролцож байгаа уран бүтээлчид маань зураг, бүтээлүүдээ гаргаж, үзэсгэлэн дэлгэгдэх газраа хэдийнэ бэлэн болгосон.
-Анх хэрхэн дижитал урлагтай танилцаж байсан талаарх түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?
Б.Энх-Оюун: Дижитал бүтээлийн талаар анх интернэтээс олж, мэдэж байлаа. Тэгээд л цаг хугацааны эрхээр дижитал бүтээлд өөрийн эрхгүй татагдаж, анхны цалингаараа wapcom худалдаж аваад зурж эхэлсэн. Анх ингэж л дижитал урлагтай танилцаж байжээ.
.jpg)
Д.Эрдэнэбүрэн: Хүүхэд байхдаа ном, эвлүүлдэг тоглоомонд дуртай байсан. Ном намайг уран зохиол руу түлхсэн шиг, зурагт ном намайг дижитал урлагт хөтөлсөн юм.
.jpg)
-“Бороо” арт-маркетын санааг анх хэрхэн олж, хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?
Б.Энх-Оюун: Гаднын оронд дижитал урлагийн үзэсгэлэн, арт-маркет идэвхтэй болдог. Би ч өөрөө энэ төрлийн үзэсгэлэнд орохыг их хүсдэг байлаа. Ялангуяа хойд хөршид зохион байгуулагддаг дижитал үзэсгэлэнгүүдийг хараад очиж оролцохыг, үзэхийг хүсдэг байсан юм. Харин тэр хүсэл, мөрөөдлөө нэг өдөр найзтайгаа яриад Монголд зохион байгуулж, над шиг ижилхэн хүсэлтэй олон хүний мөрөөдлийг биелүүлж өгөхийг хүссэн.
-“Бороо” арт-маркетыг дижитал уран бүтээл гэдгээр нь онцолж болно. Таны амьдралд дижитал урлаг хэрхэн нөлөөлсөн бэ. Дижитал урлагийн үнэ цэнийн талаарх таны үзэл бодол?
Б.Энх-Оюун: Орчин цагт өдөр тутмын амьдралын бараг бүх зүйл технологиос хамааралтай болсон адил дижитал урлаг ч хүмүүсийн амьдралд нөлөөлж байна. Харин миний хувьд дижитал зураг зурж, зургаа бусдад хүргэх нь өөрийгөө бусдад нээж, илүү олон хүнтэй танилцах, нөхөрлөх боломж олгодог.
Д.Эрдэнэбүрэн: Би анх бусад хүнтэй харилцахдаа их тааруу байсан юм. Харин камераараа хэн нэгнийг гэрэл зургийн хальсанд буулгаж, зургийг нь дарж буй хүнтэйгээ харилцаж байгаа нь бусадтай танилцаж, нөхөрлөх боломж өгсөн. Камер минь надад өөрийн гэсэн хүрээлэлтэй болоход хамгийн их тусалсан.
-Одоогийн байдлаар “Бороо” арт-маркетад хэдэн уран бүтээлч оролцож байгаа вэ. Тухайн уран бүтээлчдийн талаар товч танилцуулбал?
-“Бороо” арт-маркетад 20 гаруй дижитал уран бүтээлч оролцоно. Жишээ дурдвал, хэдийнэ цахим сүлжээнд олны танил болсон saraa.amber, azuka, sayakanebayaka зэрэг уран бүтээлч бий. Мөн манай “Бороо” арт-маркетын албан ёсны цахим хуудас болох boroo_art_market-аас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
.jpg)
-Энэ төрлийн арк-маркет Монголд анх удаа болж байгаа шүү дээ. Уран бүтээлчид “Бороо” арт-маркетад оролцох болсон тухайгаа сонсоод ямар хариу үйлдэл үзүүлж байсан бэ?
Б.Энх-Оюун: Оролцож байгаа уран бүтээлч болгон надтай адил энэ зүйлийг л хүсэж байсан болохоор бүгд үнэн сэтгэлээсээ баярласан. Тухайн үед зохион байгуулж байгаа “Бороо” арт-маркет уран бүтээлчдэд маань ч хэрэгтэйг ухаарч, дотроо их хөөрөн баярлаж суусан даа.
-Шинэ төрлийн урлагаар арт-маркет зохиоход тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл юу байна вэ?
Д.Эрдэнэбүрэн: Үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид бүгд залуус болохоор санхүүгийн асуудал тулгарч байсан. Уран бүтээлчдийнхээ бүтээлийг хэвлүүлэхэд энэ асуудал тулгарсан. Гэсэн ч залуу уран бүтээлчид бүгд нэгнээ тусалж, дэмжсэний хүчинд “Бороо” арт-маркетаа ямар ч асуудал, бэрхшээлгүйгээр зохион байгуулахаар болсон юм.
-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу байх вэ. Энэ төрлийн урлагийг хөгжүүлэхийн төлөө бодож, санаж яваа зүйлээсээ хуваалцвал?
-Бид хоёр цаашид ч энэ төрлийн үзэсгэлэн, арт-маркет гаргах төлөвлөгөөтэй. Боломж, нөхцөл нь бүрдвэл жил бүр зохион байгуулж, жилээс жилд сайжруулан гаднын уран бүтээлчид урьж оролцуулдаг болох төлөвлөгөө бий.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын уран бүтээлд амжилт хүсье.


| “БОРОО” АРТ-МАРКЕТ: Дижитал урлаг хүмүүсийн амьдралд утга учир бэлэглэдэг |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |