• Өнөөдөр 2024-05-12

Удирдаач Н.Жигжиддорж, төгөлдөр хуурч Э.Намуун нар хамтран тоглолт хийнэ

2022-06-20,   562

    Удирдаач, концертмейстер Н.Жигжигдорж, төгөлдөр хуурч Э.Намуун нар хамтран "Morin khuur & Piano DUO" тоглолт хийхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер, Соёлын тэргүүний ажилтан  Н.Жигжиддорж, Дуурь бүжгийн эрдмийн театр, Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Э.Намуун нар Morin khuur & Piano DUO тоглолтоо энэ сарын 29-ний өдөр Asem ger-т хийхээр товоо зарлажээ.
 
  Тус уран бүтээлчид 2017 оноос цөөхүүл хөгжмийн дуэт төрлөөр хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд, 2021 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын дуурийн дуулаачийн таван хоолойд зориулсан 24 хүүрнэл дууг (романс) хөгжмийн хэлбэрт зориулан шинэчилсэн редакц хийж “ТАЛЫН ХАРГУЙ” нэртэй хос цомгийг бичүүлэн сонсогчдын хүртээл болгосон юм.
 
    Энэ удаагийн "Morin khuur & Piano DUO" тоглолтоор Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын хөгжмийн жижиг хэлбэрийн шилмэл бүтээлүүд болон дуулаачид зориулсан зарим  бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа аж. Мөн тус тоглолтод урилгаар МУГЖ Ө.Уянга , Б.Гомбо-Очир , Д.Амармэнд нар оролцох юм байна.
 
 

Удирдаач Н.Жигжиддорж, төгөлдөр хуурч Э.Намуун нар хамтран тоглолт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188