• Өнөөдөр 2024-05-11

Я.БАЯРАА: Намайг юмны дөртэй болгосон багшийгаа их үгүйлж байна

2022-06-11,   1280

  "ГЭГЭЭН МУЗА-16" наадмын театрын шилдэг жүжгийн зохиолчоор яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа тодорлоо.
 
   Тэрбээр тус наадмын театрын жүжгийн төрөлд  шилдэг жүжгийн зохиолчийн шагналыг “Гэм Зэм” жүжгээрээ хүртсэн юм. Тэрбээр баярын сэтгэгдлээсээ хуваалцаж "Багшийн минь тэнгэрт халихаасаа өмнө хянасан бүтээл нь энэ байлаа. Намайг юмны дөртэй болгож өгсөн багшийгаа их үгүйлж байна. Өнөөдөр энэ шагналыг Монголын театрын амьд домгуудын өмнө авч байгаадаа баяртай байна. Театр үр дүнгээ өөрөө хэлдэг учраас бид театрт хайртай байдаг. Ашиг орлого муутай ч бид тайзан дээрээ хадаатай байдаг. Монгол, ОХУ хоёрын харилцааны 100 жилийн ойг бид ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Дээрээс нь агуу их Ф.М.Достоевский мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэж, найруулагч М.Батболд над дээр ирж хэлэхэд нь, "Чи галзуураагүй биз дээ" гээд итгээгүй юм. Тэгээд туслах, зохиолч Бүжинлхам бид гурав ажиллаж, жүжиг болгосон. Үүнийг салбарынхан маань үнэлсэнд баяртай байна. Энэхүү жүжгийг тавихыг санаачилсан найруулагч М.Батболдод баярлалаа. Өдөр өдрийн нарыг харах өндөр их тавилан хайрласан ээж, аавдаа баярлалаа. СУИС-ийн Утга зохиол судлалын тэнхимийн хамт олондоо талархлаа" гэв. 
 
 
 
 
 

Я.БАЯРАА: Намайг юмны дөртэй болгосон багшийгаа их үгүйлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 22:39:34
    Hha: Amidad ni yu ch helehgvi baij hudlaa atsnuud
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188