• Өнөөдөр 2025-03-07

"Гэгээн муза-16" наадмын шилдгүүд ирэх бямба гарагт тодорно

2022-06-07,   487

    "Гэгээ муза-16" наадмын шилдгүүдийг ирэх бямба гарагт шалгаруулахаар болжээ. Тодруулбал, театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалтыг зургадугаар сарын 4-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна. Тус наадам нь “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-өөр шалгаруулалт явуулж байгаа юм.
 
      Энэ жилийн наадамд Монгол, Оросын Холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцож байгаа аж.
 
    Наадмын хүрээнд зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд "Bee Theater" болон Соёл Урлагийн Их сургуульд мэргэжлийн уран бүтээлчид, театр судлаач, соёл урлагийн мэргэжлийн сургуулийн багш нарт зориулан “Хэрвээ чи хүсвэл – Моно драм”, “Физикл театрын үндэс”, “Орчин цагийн чиг хандлага – Театрын судлал шүүмж” сэдвээр наадмын зочин шүүгч Татъяана Ажман, Какумуту Ацуши, Саввас Пасталидис нар сургалт явуулах байна.

"Гэгээн муза-16" наадмын шилдгүүд ирэх бямба гарагт тодорно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188