Рок попын даруухан дуучин Б.Чойжилсүрэн "Яг түүн шиг" шоунд орж байгаа билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн ням гарагийн дугаарт жентельмен залуугийн дүрийг гаргаж, "“Singing in the rain”-ийг бороонд бүжиглэж,дуулсан. Энэ үеэр түүний үзүүлбэр залуу дуучин Ч.Мишээлтэй тэнцэж, тэр өөрийнхөө эрдэнэ мэт гурван оноогоо өгснөөр Ч.Мишээл түрүүлсэн юм. Хүмүүс түүний эл үйлдэлд ихэд хайр хүрч, түүний ухаалаг, хамтрагчаа гэсэн сэтгэлийг нь үнэлж, "Жинхэнэ уран бүтээлч юм" хэмээсэн нь ч бий.
Урт үс, өнгийн сорочкон цамцтай туранхай өндөр уран бүтээлч гэхээр түүний бидэнд хэдийн танил дүр төрх бууж байгаа болов уу. Тэр яг ингээд үүл, эсвэл сарны дэргэд суугаад гитараа барин дуугаа дуулж, мэдрэмжийн далайд үзэгч, сонсогчдыг аялуулдаг. Хүмүүс түүний дууг сонсоод, хүрч чадахгүй мөрөөдөл рүүгээ гараа сунгаж, заримдаа үүл болоод сарны хажууд очиж, тэртээ үлдсэн дурсамжаа нэхэн боддог гэдэгт эргэлзэхгүй байна.
Тийм ээ, “Хүрч чадахгүй”, “Хаврын ганц улиас”, “Санана даа” , “Чамд л үлдээе” зэрэг хүмүүсийн сэтгэл зүрхний хөг, хэмнэлийг эвдсэн хөнгөн гэмээр уянгалаг дуунуудаараа рок попын ертөнцийн даруухан дуучин Б.Чойжилсүрэнг мэдэхгүй хүн үгүй болов уу. Үг өөрөө зохиож, аяаа хийчихдэг чамгүй авьяаслаг эл уран бүтээлч ихэвчлэн чимээгүйхэн уран бүтээлээ туурвидаг. Энэ хэрээрээ намтар түүх нь ч бүдэг байх бөгөөд хэвлэлд өгсөн цөөн ярилцлагадаа л өөрийнхөө тухай товчхон өгүүлсэн байх нь бий. Тэрбээр багаасаа гитар тоглодог, хамтлагт дуулдаг байжээ. Тодруулбал, долоон настайгаасаа хамтлагт дуулж, дуу хөгжмийн ертөнц рүү "алхаад" орчихсон гэдэг түүний орших, аз жаргалыг мэдрэх цорын ганц зүйл нь дуу хөгжим гэнэ. Олны чимээ шуугианаас ихэвчлэн тусгаар байж, өөрөө өөртэйгээ төвлөрч ажилладаг тэрбээр тэр хэрээр сонин содон, мөнхүү өвөрмөц уран бүтээлүүдийг төрүүлчихдэг.

Ингэхдээ 20 настай байхдаа дуу хийх хүслээсээ түр жаахан хөндийрч хөдөө очиж, “Оюу толгой” ХХК-д ажилласан байна. Энэ талаараа тэрбээр “Хэсэг хөдөө ажиллах гэж үзсэн. Надад цагт баригддаг ажил тохирохгүй юм билээ. Тэгээд л эргээд хүсэл мөрөөдлөөрөө дуу хөгжмөө хийж эхэлсэн дээ. Тэгээд л найзтайгаа хамтарч дуу хийхээр шийдэж, хамтран үгийг нь зохиосноор “Хүрч чадахгүй” уран бүтээлийг хийсэн” хэмээн ярьсан байдаг. Ийн чимээгүйхэн уран бүтээлээ туурвиж байсан тэрбээр саяхнаас үзэгчдэд ойр байж, чимээ аниргүй амьдралаа эвдсэн нь “Яг түүн шиг” шоу.

| УЯНГАЛАГ ХООЛОЙТНООС ӨӨРИЙГӨӨ ЭВДСЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |