• Өнөөдөр 2024-04-25

Каннын кино наадам Францын Номин эрэгт өнөөдөр эхэлнэ

2022-05-17,   393

Каннын олон улсын кино наадам Францын Номин эрэгт өнөөдөр эхэлнэ.  75 дахь удаагаа зо­хиог­дож буй наадмыг Францын найруулагч Мишель Хазанавичусын "Final Cut" киногоор нээнэ. Энэ кинонд Тель-Авив хотын захад орших тансаг байшиндаа еврей цагаачдын байр нээхээр шийдсэн залуу бэлэвсэн эмэгтэйн тухай өгүүлдэг байна. Нээлтийн ажиллагааг Францын жүжигчин Виржини Эфира хөтлөх бөгөөд тэрбээр анх удаа хөтлөгч хийх юм. Наадмын шүүгчдийн даргаар жүжигчин Винсент Линдон сонгогджээ. Тэрбээр 2009 онд жүжигчин Изабель Хупперт шүүгчдийг тэргүүлж байснаас хойш шүүгчдийг даргалсан анхны франц хүн болох юм. Кино наадмын комисс энэ удаад 2000 гаруй киноноос 47 киног хөтөлбөртөө оролцуулахаар сонгожээ. Эдгээрээс 18 киног үндсэн шалгаруулалтад шилж авсан бөгөөд Оросын найруулагч Кирилл Серебренниковын "Чайковскийн Эхнэр" хэмээх шинэ кино багтжээ. Энэ бол Серебренниковын үндсэн уралдаанд шалгарсан гурав дахь кино юм. Наадмын “Алтан дал­дуу мод”-ны төлөө мөн Канадын найруулагч Дэвид Кроненбергийн “Crimes of the Future”, Бельгийн ах дүү найруулагч Жан Пьер болон Люк Дарденны “Tori and Lokita”, Японы найруулагч Хироказү Кореэдагийн “Брокер”, Өмнөд Солонгосын Пак Чан Укагийн “Decision to leave” зэрэг кино өрсөлдөнө. Энэ жил Украины байдлын улмаас наадмыг зохион байгуулагчид ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг хүлээж авахгүй байхаар шийджээ.

Каннын кино наадам Францын Номин эрэгт өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188