• Өнөөдөр 2024-05-14

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо хийнэ

2022-05-10,   638

   Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачлагаар урлагт зүтгэсэн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 21, 22-ны өдөр 19:00 цагаас "UB palace"-ийн концертын их танхимд  "ДУУНД ЗАЛБИРСАН ТАВИЛАН" нэртэйгээр хийхээр товложээ.
 
   Тэрбээр Жаахан шарга, Дарьганга, үзэмчин, урт богино дууны түүвэр, “Дууны шуранхайд шүлэг төрнө” яруу найргийн түүвэр, “Алтан хөхийн оргил”, “Алтан овоо”, “Ижий буурал гол”, “Тэнгэрийн тэртээх аялгуу”, "Тэнгэр ээж минь өршөө", “Ижий оролсон нутаг”, “Бүүвэйн аялгуу”, “Хурдан морины марзай гийнгоо” зэрэг СD-нүүдийг гаргасан ардын урлагийн сод авьяастнуудын нэг юм. Түүний ард түмэнд хамгийн их хүрсэн бүтээл бол  "Тэнгэр ээж минь өршөө" дуу бөгөөд үгийг нь тэр өөрөө бичсэн байна.

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-10 13:21:54
    Зочин: Бүх цагийг эзэлсэн сайхан дуучиндаа амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-10 13:03:13
    Зочин: Бэлтгэлээ сайн хангаж, өөрийгөө бэлдэх, сэтгэлээ бэлдэх шаардлагатай юм билээ. 2 ,3 жилийн өмнө АЖ Долгор тэргүүтэй 5 дуучны 5 уулаа тоглолтод халамцуу оролцсон, дуу нь цахиртаад нүд нь сүүмийгээд ядахад хажуугиын дэлгэцэд нүүрийг нь томоор гаргаад өмнөөс нь яс хавталзаж суусан шүү. Одоо арай ингэхгүй биз ээ. Амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188