• Өнөөдөр 2024-04-28

"Яг түүн шиг" шоуны хөтлөгчөөр Б.Болд, Э.Цолмонбаяр нар ажиллахаар болжээ

2022-04-27,   707

   “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз бүтээдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.
 
  Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн “Яг түүн шиг” шоугаа толилуулахад бэлэн болжээ.

  “Яг түүн шиг” шоу өмнөх жилүүдэд багагүй дуулиан тарьж, супер оддыг нэг дор цуглуулан шилдэг үзүүлбэрүүдийг дэлгэцнээ амилуулж байв. Нэвтрүүлгийн анхны улирал 2016 онд болж, ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байсан нь саяхан. Шоуны хоёрдугаар улиралд шүүгч Г.Ганхүү өөрийн биеэр оролцож үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж байлаа. Ширүүн өрсөлдөөнт энэ улиралд жүжигчин Т.Бархүү ялж, 2019 онд шилдгүүд өрсөлдсөн дөрөвдүгээр улиралд дахин тэргүүлсэн юм. Харин 2018 онд дуучин, хөгжмийн найруулагч Б.Нацагдорж өөрийн авьяас, ур чадвараа гайхуулан ялагч болсон билээ.

 
Тэгвэл уг шоуны хөтлөгчөөр Б.Болд, Э,Цолмонбаяр нар ажиллахаар болжээ.
Харин “Яг түүн шиг” шоу оролцогчдоо бүрдүүлж дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдэдээ танилцуулах юм.

"Яг түүн шиг" шоуны хөтлөгчөөр Б.Болд, Э.Цолмонбаяр нар ажиллахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188