• Өнөөдөр 2024-04-28

THE Hu хамтлаг "Коачелла-2022" наадамд оролцжээ

2022-04-18,   309

   АНУ-ын Калифорниа мужид дэлхийн хөгжмийн томоохон наадам болох "Коачелла-2022" наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
    Наадмын тайзнаа The Hu хамтлаг "Шихихутуг" дуугаа дуулжээ. Мөн Жастин Бибер, Билли Эйлиш, Гориллаз хамтлагийн дуучин Дэймон Албарн, Снуп Дог,  Даниел Цезарь, Анитта, Post Malone зэрэг уран бүтээлчид наадамд хит дуунуудаа сонордуулсан юм. Энэ жилийн наадмын нэгэн онцлог зүйл нь Солонгосын поп хамтлаг 2NE1 нэгдэж, зургаан жилийн дараа анх удаа тайзнаа эргэн гарсан явдал байлаа. Хамтлаг 2011 оны алдарт "I Am The Best" дуугаа дуулжээ. Энэ нь ютүб хуудаснаа 314 сая үзэгчтэй дуу юм.

THE Hu хамтлаг "Коачелла-2022" наадамд оролцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188