• Өнөөдөр 2024-04-28

"Тогоруут нуурын айзам-II" уралдаанд Б.Батхолбоогийн ном шалгарлаа

2022-04-18,   252

     Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам-II” анхны номын уралдааны дүн гарлаа. Энэ удаагийн уралдаанд нийт 20 орчим бүтээл ирснээс яруу найрагч Б.Батхолбоогийн “Хавар би чамаас хагацаж үл чадна”    яруу найргийн ном шалгарлаа.

   Б.Батхолбоо нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул бөгөөд өдгөө МҮОНРТ-ийн сэтгүүлчээр ажиллаж байгаа. “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан нь 18-30 насны анхны номоо гаргаагүй уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, сурталчилан таниулах зорилготой юм. Тус уралдаан ноднин жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” номоо хэвлүүлж байсан билээ.  

  Баасанжавын Оролзод нь Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлж, олон түмэнд хүрсэн Тогоруутай нуур, Чинийхээ дэргэдээс... зэрэг дуунуудын шүлгийг зохион мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байсан юм. Мөн тэрээр төрөлх сумынхаа Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж байлаа.

"Тогоруут нуурын айзам-II" уралдаанд Б.Батхолбоогийн ном шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188