• Өнөөдөр 2024-05-13

"Чио Чио сан" дуурьд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Б.Энхнаран нар гоцлохоор болжээ

2022-04-15,   410

      Дуурь бүжгийн эрдмийн театр дөрөвдүгээр сарын 23, 24-нд “Чио Чио сан” дуурийг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Эхний өдөр Чио Чио Санд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Пинкертонд М.Даваадорж нар гоцлох бол хоёр дахь өдрийн Чио Чио Санд Б.Энхнаран, Пинкертонд  Б.Гомбо-Очир нар гоцлох юм.
 
    Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт “Ла Скала” театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Ж.Пуччини богино хугацаанд дууриа засаж гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилттай олжээ. Дуурийн цомнолыг Л.Иллиса, Ж.Жакоса нар зохиолч Ж.Л.Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Ж.Пуччини гурав дахь хувилбараа бичиж Нью-Йоркийн театрт тоглуулаад 1907 онд дөрөв дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна.
 
 Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Ж.Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна. “Чио Чио Сан” дуурийг дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичжээ.

"Чио Чио сан" дуурьд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Б.Энхнаран нар гоцлохоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188