• Өнөөдөр 2024-05-07

Яруу найрагч Ц.ДЭЛГЭРМАА: Цасны тухай шүлгээ номын сангийн цонхоор цас орж байгааг хараад бичсэн

2022-04-13,   680

      Дөрөвдүгээр сар хэдийн дундаа орсон ч цас орсон саарал өдрүүд өнгөрч байна. Бид цастай ийм нэг өдрөөр залуу яруу найрагч Ц.Дэлгэрмаатай холбогдож цасны тухай бичсэн шүлгийнх нь хэрхэн бүтсэн талаар тодрууллаа.

 Ялимгүйхэн гунигтай цас орж байна,
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна…
 
Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд
Яруухан хайлж одох ч гэлээ
Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа
Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас
 
Үүлнээс тасарсан бяцхан амь,
Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг
Алган дээр минь буун хайлна, будран хайлна
Ай, би яг одоо л инээж чадахгүй нээ... гэсэн шүлгийнхээ талаар тэрбээр "Энэ шүлэг миний "А тэмдэглэл" гээд анхны номд орсон шүлэг байна аа. Номын санд ч билүү, цонхоор цас орохыг ширтэж суугаад бичсэн санагдана. Цас, бороо орохоор хөл ихтэй амьдралаас түр зуур ч гэсэн ангижрах шиг, өөрөө өөрийгөө чагнаархах боломж гардаг даа. Яг л байгаль шиг байгаагаараа, үнэнээрээ байх боломж гэх юм уу. Тэгээд л өөр дотроо хөнгөн гунигтай байгаа болохоор инээж чадахгүй нь гэж бичсэн байх" гэж ярилаа.

Яруу найрагч Ц.ДЭЛГЭРМАА: Цасны тухай шүлгээ номын сангийн цонхоор цас орж байгааг хараад бичсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188