Монголын Аялал жуулчлалын холбоо, ”Зочлох үйлчилгээний салбарын сургалт хөгжлийн төв”, “Монголын ганстром аялал жуулчлалын холбоо” ТББ хамтран “Аялал жуулчлал-Бизнес хэлцэл-2022”-ийг зохион байгууллаа. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторууд энэ үеэр туршлага солилцон, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, гэрээ байгуулж байна. Ингэснээр эдгээр байгууллага энэ онд хамтран ажиллах гэрээнээ нэг дор хийж цаг заваа хэмнэж байгаагаараа энэ үйл ажиллагаа онцлог, давуу талтайг МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат онцоллоо. Тэрбээр, “Монгол Улс жуулчдаа хүлээж авахаар бэлтгэж байгаагийн нэг нь өнөөдрийн уулзалт, хэлцэл юм. Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг сэргээхэд 10 тэрбум төгрөгийн зээл олгох, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, БНСУ-аас ирэх жуулчдыг визгүй болгох зэргийг судалж байгаа. Салбарын яам, МАЖХ хамтран Япон, БНСУ-д монголын аялал жуулчлалыг сурталчлахаар бэлтгэж байна. Манай улсад сүүлийн хоёр сард цөөн жуулчин ирлээ. БНХАУ хилээ нээхгүй байгаа нь манай уул уурхай, тээвэр зэрэг салбарт хүнд тусаж байгаа, харин гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нэмэх магадлалтай. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсож, жил бүр орж ирдэг байсан 600 сая ам.долларын орлого байхгүй болж, хүний нөөцийнхөө 50 хувийг алдсан. Энэ онд 2019 он шиг олон жуулчин ирэхгүй ч хүний нөөцөө бэхжүүлж, бэлтгэлээ базаан, тодорхой хэмжээнд шат дараатай ажил хийж байна” гэлээ.
| Монголын аялал жуулчлалыг Япон, БНСУ-д сурталчилна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |