• Өнөөдөр 2024-05-19

"Монгол ардын суут" түүхэн баримтат драмын жүжиг тавигдана

2022-04-07,   331

    Улсын Хүүхэлдэйн театрын шилдгийн шилдэг бүтээл, Гэгээн МУЗА Олон Улсын наадмын “Шилдэг найруулагч” шагналт, МУСГЗ Ц.Хулангийн зохиол, Найруулагч МУУГЗ Б.Баатарын “Монгол ардын суут” түүхэн баримтат драмын жүжиг энэ сарын 8, 15-ны өдрүүдэд 19:00 цагаас тоглогдох аж.

   Энэхүү уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой.


"Монгол ардын суут" түүхэн баримтат драмын жүжиг тавигдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188