• Өнөөдөр 2024-05-13

ТАНИЛЦ: “МӨНГӨН МОД 2021” НААДМЫН ШИЛДГҮҮД

2022-03-24,   802

"Мөнгөн мод 2021" ёслолын арга хэмжээ 13 дахь  удаагаа зохин байгуулагдаж байна. Тус наадмаар шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдгаараа онцлог юм.  Уг арга хэмжээнд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийг танилцуулъя.
 

Шилдэг найруулагч"-аар "Фауст", "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд шалгарчээ.

 

"Шилдэг бүжиг дэглээч"-ээр "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжгийн дэглээч МУУГЗ Д.Баярбаатар шалгарсан байна.

Тайз дэлгэцийн "Шилдэг хөгжимчин"-өөр Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн шалгарчээ.

Тайз дэлгэцийн "Шилдэг зураач"-аар "Гэм зэм" жүжиг, "Хотулун гүнж" киноны ерөнхий зураач Л.Батбилэг шалгарсан байна.

"Шилдэг хөгжмийн зохиолч"-оор Анна Каренина сонгодог жүжгийн хөгжмийн зохиолч, МУ-ын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарчээ.

"Шилдэг удирдаач"-аар Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар шалгарлаа.

Тайз дэлгэцийн "Шилдэг продюсер"-оор Гэртүүн анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил шалгарчээ.

"Шилдэг судлаач"-аар СУИС-Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс шалгарласан байна.

Тайз дэлгэцийн бүтээлийн "Шилдэг зохиолч"-оор СУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам тодорчээ.

"Шилдэг бүжигчин"-ээр Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорлоо.

Улсын Филароманий дуучин Н.Наранбаатар "Мөнгөн мод" наадмын Шилдэг дуучин болжээ.

"Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва "Мөнгөн мод" наадмын Шилдэг жүжигчин боллоо. Тэрээр "Буруу өрөг" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртсэн аж.

 
 
 
 
 
 
 

ТАНИЛЦ: “МӨНГӨН МОД 2021” НААДМЫН ШИЛДГҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188