• Өнөөдөр 2024-05-14

Зураач Д.Соёлмаагийн бие даасан үзэсгэлэн үргэлжилж байна

2022-03-23,   284

    Нэгэн сонирхолтой бөгөөд содон үзэсгэлэн Урчуудын эвлэлийн танхим нээгдсэн сурагтай. Тодруулбал, Монголын Урчуудын эвлэлийн Нэрэмжит шагналт, Соёлын тэргүүний ажилтан зураач Даваахүүгийн Соёлмаагийн ес дэх бие даасан үзэсгэлэн  МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
 
  Тус үзэсгэлэнгийн "Beatiful Mind" бүтээлийн агуулгын тухай товчхон хүргэе. Уг бүтээлд хүний дотоод ертөнц зүрх сэтгэлийн тухай өгүүлжээ. Хүн бүрийн дотор бурхан оршиж байдгийг зураач хэрхэн ойлгож мэдэрч байгаагаа дүрсэлжээ.Гүн гүнзгий бясалгалын орчинд жингүйдсэн мэт оршин байгаа дүрийн голд дугуй толь байрлуулсан нь халдашгүй ариун байдлыг  илэрхийлэхээс гадна та өөрөө энэхүү бүтээлд орсон мэт сэтгэгдлийг танд мэдрүүлэх болно.

Зураач Д.Соёлмаагийн бие даасан үзэсгэлэн үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188