Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Баярцэцэгийн талаарх таван мэдээллийг хүргэж байна. Ж.Сэнгэдорж найруулагч бол Монголын кино урлагийн чансаатай найруулагчдын нэг бөгөөд түүний сүүлд хийсэн уран бүтээлийнх нь гол дүрээр сонгогдсон Б.Баярцэцэгийн хувьд анхны уран бүтээл нь юм. Ийнхүү тэрбээр анхны киноныхоо дүрээр Японы Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн байна.
-“ХУДАЛДАГЧ ОХИН” КИНОНЫ САРУУЛЫН ДҮР ТҮҮНТЭЙ ТӨСТЭЙ-
Б.Баярцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Худалдагч охин” киноны Саруулын дүр надтай 70 хувийн төстэй. Тийм ч учраас надад илүү ойр байлаа. “Худалдагч охин” киног манай гэр бүлийнхэн үзээд намайг яг л өөрөөрөө тоглосон байна” гэсэн хэмээн ярьсан байна. Тэгэхээр түүний зан чанартай төстэй дүр байна. Харин жаахан өөр нь гэвэл амьдрал дээрээ Б.Баярцэцэг бол бидний мэдэхээр сонирхолтой, хөгжилтэй контентэд тоглодог жүжигчин бол кинон дээр илүү сэтгэл хөдлөл багатай, даруу төлөв байдлыг илүү гаргасан байна. Энэ нь дүрээс илүү их ур чадварыг шаардсан бөгөөд Б.Баярцэцэгийг илүү өөрөөр харуулах болсон байна.

-НҮЦГЭН ТОГЛОЛТ-
Түүнийг дүрийн хувьд сорьсон нэг зүйл нь зураг авалтын хэд хэдэн хэсэгт нүцгэн тоглолт байжээ. Мөнхүү уснаас айдаг болохоор усанд ордог хэсэг нь илүү хүнд байсан байна. Гэсэн ч уран бүтээлч хүнд дүр авсан бол эцсээ хүртэл дүрээ гаргах, өөрийн ур чадварыг тултал гаргах үүрэгтэйгээр тэр хичээж, ийнхүү ард нь гарч өнөөдөр олон улсын наадмаас шагнал хүртжээ.

-“YZ TV”-ИЙН БАЯРАА-
Залуу жүжигчин Б.Баярцэцэгийг бид киноноос нь өмнө сонирхолтой, хөгжилтэй контентоор нь андахгүй мэднэ. Хайр дурлалын сонирхолтой хөгжөөнтэй бичлэгүүдэд эрх танхи басхүү хэрсүү, адтай найз охины дүрийг гаргана. Түүний ярианы хэллэг бусдаас өөр бөгөөд тэр хоолойны өнгө, хөөрхөн төрх байдлаараа залуусын үзэх дуртай контентийн дүрийг нэг байж чадсан. Тэгэхээр Б.Баярцэцэгийг илүү хөгжүүлж, хүмүүст таниулж байсан газар нь YZ tv” яах аргагүй мөн.

-БИЗНЕСМЭН БАЯРАА-
Тэрбээр платформ бизнес хийдэг бөгөөд бусдад сургалт ордог байна. Цаашид энэхүү бизнесээ өргөжүүлж компани болгох тухай ч ярьж байв. Уран бүтээлч хүн дан ганц уран бүтээлдээ ороод байхаас гадна мэдээж санхүүгийн өөр үүсвэртэй байхгүй бол болохгүй. Урлагийн хүнд мөнгө их чухал шүү дээ. Энэ ч утгаар тэрбээр мөн сургалт орж, уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн чадах, мөнхүү дуртай зүйлийг хийдэг байна.

-АНХНЫ ЗАЛУУ ГОЛ ДҮРИЙН ШАГНАЛТАН-
Манай улсын кино уран бүтээлүүдэд олон улсын наадамд чамгүй өрсөлдөж, шилдэг дүрүүдийг авсан байдаг. Гэхдээ хорь дөнгөж гарсан залуу уран бүтээлч хүртээгүй болов уу. Энэ ч утгаар тэр анхны залуу эмэгтэй гол дүрийн шагналтан болж байгаа юм. Тэгээд бүр анхны гол дүрийн киногоороо оролцсон нь түүний онцлог юм.

| Б.БАЯРЦЭЦЭГ БА “ХУДАЛДАГЧ ОХИН” КИНОНООС ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |