• Өнөөдөр 2024-05-13

А.Бөртэ-Үжин "Авьяаслаг мисс"-ээр шалгарчээ

2022-03-17,   360

   “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулжээ. Түүнчлэн тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болсон байна. Үндэсний ялагч А.Бөртэ-Үжин нь Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгсчээ. Мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтоо хийж байсан аж.
 
    Энэ жилийн “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ. Манай улсаас "Дэлхийн мисс" тэмцээнд 2005 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд А.Баярцэцэг "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байв.

А.Бөртэ-Үжин "Авьяаслаг мисс"-ээр шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188