Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, 11:30 цаг болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болсон. Тэгвэл Монголын утга зохиол, дэлгэцийн урлагийн салбарт тод мөрөө үлдээсэн олон, олон уран бүтээлийн эзэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ. Тэрбээр "Ану хатан", "Үүлэн хээтэй орчлон", "Ялагсад", "Хатал цагаан гүн", "Улаан могой", "Цасан ширхэг" зэрэг номыг түүхээс сэдэвлэн бичсэнээрээ онцлог бөгөөд өөрийн нэртэй продакш байгуулж, "Ану хатан", "Хотулун гүнж" зэрэг уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулахаар болжээ |
|