• Өнөөдөр 2025-03-10

С.Цэрэнчимэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны өнгөрсөн сарын шилдгээр тодорчээ

2022-03-04,   433

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ.
 
   Анхных буюу 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гранпригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байв. Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарчээ. С.Цэрэнчимэд Стамбулд дөрөв барилдахдаа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн (Болгар), олимпын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), Марва Амри (Тунис) нарыг цэвэр ялсан юм. Харин чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн ОУТ-ий 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани (Иран), сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар (Турк) нар тодров.

С.Цэрэнчимэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны өнгөрсөн сарын шилдгээр тодорчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188