• Өнөөдөр 2025-03-10

"Сэтгэл харвасан туяа" киног дуун тайлбарт хөрвүүлжээ

2022-03-01,   657

     Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино өнгөрсөн сарын 18-наас үзэгчдэд хүрсэн юм.
 
   Тэгвэл тус бүтээлийг дуун тайлбар буюу сонсох хувилбар руу хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэхээр болжээ. “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киног маргааш буюу энэ сарын 2-нд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд 14:00 цагаас хүргэнэ. Сонирхуулахад, Энэ нь Монголд анх удаа уран сайхны киног дуун тайлбарт хөрвүүлсэн тохиолдол юм байна.

"Сэтгэл харвасан туяа" киног дуун тайлбарт хөрвүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188