• Өнөөдөр 2025-03-10

"Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" кино Берлиний олон улсын наадамд оролцож байна

2022-02-16,   1066

    Монголын “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” кино Берлиний 93 дахь удаагийн олон улсын кино наадамд оролцож байна. Хуваарийн дагуу уг киног энэ сарын 11, 14, 16-нд үзүүлэхээр төлөвлөжээ.
 
  Юань гүрний түүхийг харуулсан уг киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоос сэдэвлэн бүтээж, Өгөдэй хааны ач хүү Хайду болон түүний охин Хотулунгийн түүхийг өгүүлдэг. Киноны зураг авалт хоёр жилийн өмнө манай улсын дөрвөн аймгийн есөн газарт эхэлж, нийтдээ таван жилийн өмнөөс бэлтгэл ажилдаа орсон байна. Киноны гол дүрд ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн, жүжигчин, загвар өмсөгч М.Цэрэндолгор, түүний амрагийн дүрд жүжигчин Б.Баттогтох тоглосон байна.

"Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" кино Берлиний олон улсын наадамд оролцож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188