Монгол судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисныг нь үнэлж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаярыг Б.Ринчений нэрэмжит шагналаар шагнажээ. Шагналыг өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өгсөн аж.
Энэ хугацаанд ном, товхимол, ганц сэдэвт зохиол, хамтын бүтээл 21, редакторласан бүтээл- 15, эрдэм шинжилгээний өгүүлэл 41, илтгэл 55, шүүмж 3, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 17-г бичиж 10 гаруй магистрын ажлыг удирдаж, 10 магистрын ажлыг шүүмжилж, нэг докторын ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан судлаач билээ.
О.Шинэбаяр нь 1997 онд Төв аймгийн монгол хэл уран зохиолын багш нарын олимпиадаас шалгарч улсын монгол хэл уран зохиолын багш нарын улсын анхдугаар олимпиадад оролцон шагналт байр эзэлж байсан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас арга зүйч, ахлах багш тэмдгээр шагнагдсан. Тэрбээр “Бямбын Ринчен судлал”, Хэрэглээний хэл шинжлэл, Нэр томьёо судлалаар судалгаа шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ олон нийтийн эх хэлний боловсролд зориулсан ажлууд хийж ирсэн. Ялангуяа Монгол Улсад нэр томьёо боловсруулах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан академич Бямбын Ринчений үүсгэн санаачилсан ажлуудыг уламжлан шинээр харж тодорхойлсон нь ““Монгол нэр томьёо судлалын товчоон” УБ.,2014”, /Хамтын бүтээл/, “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үг”, /2019/, “Адилтгалын аргаар бүтсэн монгол нэр томьёо”, /2019/ “Монгол нэр томьёо судлал-90” .УБ.,2014. 20,1 хх бүтээлүүд, “Үгийн учир” ормол үгийн толь, “Хэл шинжлэл- Соёмбо нэвтэрхий толь” /Б.Түвшинтөгсийн хамт/, 2012, 500 нүүр, 60 хх) -оос харж болно. Өнөө нэр томьёо судлалын чиглэлээр цахим толь боловсруулан санаачлан ажиллаж байгаа ажлын нэг нь “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь” билээ.
Тэрбээр академич Б.Ринчений бүтээлийн өвийг судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлах талаар олон ажил хийж олон ном бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл болоод хялбаршуулсан өгүүлэл, илтгэл, телевиз, сонин хэвлэлийн ярилцлага, нийтлэлийг бичиж түүхт ойн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулалцаж товчхондоо өгүүлбэл “Б.Ринчен судлал”-ыг хөгжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа судлаач билээ. О.Шинэбаяр нь “Б.Ринчений хүүрнэл зохиолын ур чадвар”. 2006. /Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/ - ын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол/, Бямбын Ринчений өгүүллэгийн уламжлал шинэчлэл, урлах эрдэм. УБ., 2007 /12 хх/, The skill of narrative of B.Rinchen. /in example of novella, feature – story/ 2006, “Их говийн зоригтон хүмүүс”. /О.Шинэбаяр, Г.Ловор/. УБ., 2004, “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –I” /Нэр томьёо судлал/. 2015, “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –II” /“Б.Ринчен – Нэр томьёоны толь бичгүүд” 2015 зэрэг ном, нэг сэдэвт бүтээл, "Улс Монголын залуучууд эрдэмтэй байх ёстой" 2022 эмхэтгэлээс гадна зөвхөн их эрдэмтний бүтээлийн өвийг судлах чиглэлээр эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл илтгэл бичиж уран зохиолын өвийг судлахын зэрэгцээ хэл шинжлэл, нэр томьёо судлалын бүтээлүүдийг дагнан судлан олон нийтийн хүртээл болгожээ. Тухайлан дүгнэвэл түүний “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –I” /Нэр томьёо судлал/ 2015, “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –II” /“Б.Ринчен – Нэр томьёоны толь бичгүүд” 2015 бүтээл нь академич Б.Ринченийг нэр томьёо судлалаар их зүйл хийснийг нээж харуулсан баримт, судалгааны бүтээл болж чадсан юм.
О.Шинэбаяр нь 2002 он “Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар” медаль, 2011 онд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн хүндэт жуух”, 2014 онд “Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны хүндэт жуух бичиг”, 2017 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулжээ.
| О.Шинэбаяр Б.Ринчений нэрэмжит шагнал хүртжээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |