• Өнөөдөр 2025-03-10

"Гэм зэм" постдрам жүжиг дахин тоглогдоно

2022-02-08,   530

   “Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.
 
  Тэрбээр Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулсан бөгөөд тус жүжиг өнгөрсөн арван нэгдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Тэгвэл “Гэм зэм” постдрам ирэх гуравдугаар сарын 3-27-нд 19:00 цагт “Орфей” театрт дахин тоглогдохоор болжээ.

"Гэм зэм" постдрам жүжиг дахин тоглогдоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188