Тодорхой өгүүлбэл, кинонд, хулгай, биеэ үнэлэлт, дээрэм, залилан зэрэг бүхий л төрлийн гэмт хэргийг үзүүлэх бөгөөд түүнийг цагдаагийн ажилтнууд хэрхэн, ямар арга барилаар илрүүлж байгааг тодорхой өгүүлнэ. Тэгвэл эл кинонд цагдаагийн ажилтан нь гол дүрийн үүргийг гүйцэтгэж, киноныхоо бүх үйл явдал, санаатай холбогджээ.
Цагдаагийн ажилтан, мафийн дээрэмчин хоёрын хооронд гол зураасыг татаж, голд нь нийгэм дотор ил, далд хэлбэрээр орших гэмт хэргүүдийг хэсэгчлэн үзүүлж, үйлийн үр, жам ёсны тойргийн санааг мөн давхар оруулж өгснөөрөө ШИНЭЛЭГ уран бүтээл болжээ.
Учир нь, кинонд цагдаагийн ахмад Мөнхийн өдөр бүр илрүүлдэг, улиг болж, давтагдсаар байх биеэ үнэлэлт, хулгай зэрэг гэмт хэргийн ард нэг хүн, бүхэл бүтэн маф байгааг тэр өөрийн ээжийг алдсанаар олж мэднэ. Өөрөөр хэлбэл, ажил дээр нь хоол өгөхөөр ирээд, гэр рүү гээ явсан ээж нь өглөө нь гэртээ амиа алдсан байдалтай олдсон нь түүнд ихээхэн цочрол үүсгэж, ээжийгээ хөнөөсөн гэмт хэрэгтнийг эрж хайна. Тэгэхдээ хэргийн газарт ээжийнх нь хурууны хээ, нөгөө нь түүний дүү Оршихын хурууны хээ байгааг мэдэснээр дүүгээ ээжийгээ хөнөөсөн хэмээн хардаж эхэлнэ.

Учир нь, түүний дүү хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө шоронгоос гараад гэртээ ирээгүй байсан юм. Ингээд тэр дүүтэйгээ уулзан учир явдлыг асууж, дүү нь ээжийг нь хөнөөгөөгүйг мэднэ. Үүнээс хойших түүний эрлийн зам өнөөх ил болон далд гэмт хэргийг үйлдэж буй мафийн дээрэмчин рүү хүрнэ. Хамгийн сонирхолтой нь өнөө дээрэмчин нь түүний төрсөн эцэг байх бөгөөд эцэстээ хүүгээ таниж, өмнүүр нь орж, амиа алдаж байгаагаар киноны зангилаа хэсэг тайлагдана. Харин ээжийг нь хөнөөсөн хүн нь, түүнийг ажлын гаднаас нь авч явсан таксины жолооч гэдгийг олж мэднэ. Кино дан ганц гэмт хэргийн үйл явдлаар хөвөрч, хар бараан руу чиглээгүй байгаа нь цагдаагийн ахмадын дүү Оршихын хайртай эмэгтэй Гэрэлээгийн дүрээс харагдана. Тэдний хайр сэтгэлийн холбоо тус киноны гэрэлтэй хэсэг болж өгчээ. Энэ бол киноны хэлэх гэсэн санаа.
Чанга санаа, чамбай уран бүтээл болсны мөн нэг онцлог бол тус киноны уран бүтээлчид. Кинонд МУАЖ, Г.Мягмарнаран, МУГЖ, Л.Баззаррагчаа, МУГЖ, Ц.Төмөрхуяг тэргүүтэй мөнхүү чадварлаг, чансаатай уран бүтээлчид тоглосон нь киноны хэлэх санаа, үйл явдлыг илүү бодитой болгоон байна. Иймээс монголд маф гэж ямар байдаг, гэмт хэргийг хэрхэн зохион байгуулдаг талаарх бодит мэдээллийг энэ киноноос үзэж, харах боломжтой байна.
| МОНГОЛ МАФИ БУЮУ НЭХҮҮЛ МУСК |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |