"Хүн гөрөөс" драмын жүжгийг тайзнаа дахин тоглохоор болжээ. Тодруулбал, зохиолч П.Баярсайханы "Хүн гөрөөс" драмын жүжгийг энэ сарын 15-наас эхлэн "Вее театр"-т тоглохоор болжээ. Уг жүжгийг УГЗ Б.Мөнхдорж найруулж байгаа бөгөөд Дэлэгийн дүрд Г.Мөнхжаргал, Оюумаагийн дүрд Б.Одгэрэл нар тоглох аж.
"Хүн гөрөөс" жүжгийг 1991 онд Г.Доржсамбуугийн найруулгаар Улсын драмын эрдмийн театрт анх удаа тоглож байсан бол өдгөө 31 жилийн дараа дахин тайзнаа "амилуулахаар" болсон байна. Жүжгийн анхны тоглолтод Дэлэгийн дүрд МУГЖ Ч.Алтан-Өлзий, Оюумаагийн дүрд АЖ С.Сарантуяа, Сугарт МУСТА Х.Ганхуяг нар тоглож байсан юм.

| "Хүн гөрөөс" драмын жүжгийг тайзнаа дахин тоглохоор болжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |