Аз жаргал, баяр гуниг, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн он улирч, дахиад цоо шинэ бүхнийг бидэнд бэлдсээр шинэ он ирж явна. Хоёр оны зааг дээрх энэ баярт өдрийг бид дуу хуургүйгээр төсөөлөшгүй. Бидний дурсамж, хайр, амжилт бүхэнд минь хөг нэмдэг, уншигч таны аялах дуртай дараах арван дууг хүргэж байна.
-ДУУЧИН С.СЭРЧМАА-ШИНЭ ЖИЛ ИРЛЭЭ-
Номин хөх тэнгэрээс
Цас хаялан орлоо
Нов ногоон модод
Баярын гоёлоо зүүлээ
Дахилт:
Шинэ жилийн үдэш
Ширхэг цасан хаялан
Шинэ жилийн эхлэл
Шинэ онтойгоо ирлээ ирлээ
Үдэш шөнийн саран
Үүрэглэх нойроо мартаад
Үлэмж тодхон гэрлээр
Үдшийн тэнгэрт мишээнэ
Хүний орчлонгийн жамаар
Хүмүүс бид нэг нас нэмлээ
Хүслийн далайд аялсаар
Хуучин оноо үдлээ
Дахилт:
Цан хүүргээ татуулж
Цасан охид бүжлээ
Цал буурал өвөө
Сар жилээ урилаа
-Б.САРАНТУЯА: ШИНЭ ЖИЛ МАНАЙД ИРЛЭЭ-
Хүслэн болсон миний шинэ жил
Хүүхэд нас шиг хүрээд ирлээ
Хүн бүрийн сэтгэл догдлуулсаар
Гэгээн аялгуу эгшиглэнэ ээ, уянгална аа
Шинэ жил манайд ирлээ
Оргилуун дарс шиг шөнө
Одод түгэж шөнө солигдоно оо
Саран хүртэл надтай баясах гээд
Сайхан аялгуу эгшиглэнэ ээ, уянгална аа
Дахилт:
Шинэ он гарлаа
Шинэхэн цас орлоо
Цасан охид бүжиглэнэ ээ
Шинэ жил ирлээ, шинэхэн хосууд учирч
Хайрын дуугаа дуулна аа
Шинэ жил манайд ирлээ
Шинэ бүхнийг авчирлаа...
-SWEETEMOTION- ШИНЭ ЖИЛИЙН ДУУ-
Цав цагаан цасан хоёр алган дээр минь хаялсаар
Зургийн мөнхийн шөнө шиг энэ үдшийн энэ дууг
Навчит залаат гацууртай нь дуулья
Миний гоёсон гацуурхан
Мөрөөдөлтэй минь ижилхэн юм
Чамдаа хадгалсан бэлэг шиг энэ гэгээн дууг
Мөсөн жинст мөнхийн уулстай нь дуулья
ДХ: Дуулья дуулья
Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулья дуулья
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулья
Бүжиж байгаа мөнгөн мөс
Өдөөр гоёод ирлээ
Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дуу
Бийрэн сүмбэр мододтой нь дуулья
ДХ: Дуулья дуулья
Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулья дуулья
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулья
Цан хүүрэг татуулсан
Цаст уулын орноос
Цасан охидоо дагуулан өвгөн аав нь ирлээ
Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дуу
Бийрэн сүмбэр мододтой нь дуулья
-Т.АРИУНАА-ЦАСАН АЯЛГУУ-
Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйлмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч
Будранхан, хайланхан цэнхэр цасан
Мөрөн дээр минь хаялахад
Өвлийн үдэш хотын гудамж айлын цонхоор шинэхэн гацуурхан
Алтранхан тансагхан гэрэлтэнэ ээ
Мөнгөн хонхнууд жин жин дуугараад
Шинэхэн цасан шар шар хийнэ
Хүлээн догдлох шинэ жилийн баяр
Хэмжээлшгүй жаргал бэлэглэнэ ээ
Шинэ жил ирлээ
Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйлмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч
Харшинхан, халгинхан болор хундага
Баярын дарсаар оргилонхон
Хүний сэтгэл дэврүүн хүсэл гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн
Бадранхан дэврэнхэн тэмүүлнэ
Jingle jingle, jingle bells
Энэ үдшийн цэнхэр вальс
Өнгөрсөн нэг шиг тэртээх он жил
Шинэ жилийн энэ үдэш бут ав
Үлгэрийн гүнжийн шидэт дохиур
Миний хүслийг та биелүүлээч
Хүлээн догдлох шинэ жилийн баяр
Хэмжээлшгүй жаргал бэлэглэнэ ээ
Шинэ жил ирлээ
Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйлмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч
Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусмааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйлмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч
-Б.САРАНТУЯА: ЦАГААН ШӨНӨ-
Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан
Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан
Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлхнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай
Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө
Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
MOTIVЕ- ЦАСАН ХАЯЛГА-
Сэвсгэрхэн цагаахан ширхэгүүд
Сэтгэлт хосын дурлалыг билэгдээд
Үүрийн таван жингээр
Өглөө нарнаас өрсөн буулаа
Гудамж талбайд цас будрахад
Гуниг өвөрлөсөн хүн үгүй
Өвлийн мөнгөн өнгийг
Тэсч ядан хүмүүс хүлээлээ
Өвлийн мөнгөн өнгийг
Тэсч ядан хүмүүс хүлээлээ
На на на на на на
Хуучин оноо амраахаар
Шинэ он бидэн рүү айсуй
Дуу хуур баяр хөөр дагуулсаар
Дун цагаан мөнгөн өвөл ирлээ
Шив шинэхэн цагаахан ширхэгүүд
Сэм сэмхэн сэтгэлд шивэрнээ
Буурал хорвоо чи бид хоёр
Будан сууж нэг насыг нэмлээ
Буурал хорвоо чи бид хоёр
Будан сууж нэг насыг нэмлээ
На на на на на на
Хуучин оноо амраахаар
Шинэ он бидэн рүү айсуй
Дуу хуур баяр хөөр дагуулсаар
Дун цагаан мөнгөн өвөл ирлээ
Жавар үргээх энэ шинэ жил
Цалин мөнгөн тэнгэр дээрээс цас хаялана
Жаргал дүүрэн энэ шинэ он
Цасан охин бүжин баяр хөөр дээр нэмж
Амжилт бүтээл дагуулах шинэ жил
Ард үлдсэн хуучныг мартацгаа
Шинэ бүхэн эхлэх цаг
Шинэ хуучин он солигдох зааг
На на на на на на
Хуучин оноо амраахаар
Шинэ он бидэн рүү айсуй
Дуу хуур баяр хөөр дагуулсаар
Дун цагаан мөнгөн өвөл ирлээ
-Б.БАЯРЦЭЦЭГ: ЗУЛ САРЫН БЭЛЭГ-
Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлнэ
Тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үдлээ
Хэн нэгнийг хайрлах энэ зүрх яаран догдолно
Зул сарын бэлэг хүслээр дамжин ирлээ
Зүүдний далайд хөвөх нарны алтан туяанд
Тэргэл сарлуу хөтлөх харцанд дурлаж алхъя
Өөр өөрийн жимээр будрах цасан дунд
Өнгө өнгийн бодлууд солонгорон гэрэлтэнэ
Зөөлөн салхинд шивнээд хайрын дуу эгшилээч
Зул сарын бэлэг хонх жингэнүүлэн ирлээ
Галын дөл шиг хайраар цасанд дурлаж бүжинэ ээ
Ганцхан улаан зүрхээ чамдаа зориулж дуулъя
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон оръё
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагийн зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлнэ
Тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үдлээ
Хэн нэгнийг хайрлах энэ зүрх яаран догдолно
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагийн зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Зул сарын бэлэг хонх жингэнүүлэн ирлээ
Галын дөл шиг хайраар цасанд дурлаж бүжинэ ээ
Ганцхан улаан зүрхээ чамдаа зориулъя
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон оръё
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагийн зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон оръё
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
-ДӨЛГӨӨН: ШИНЭ ЖИЛ-
Халуун зунаар хүмүүс хайртай хүнээ олдог
Харин бидний хайрын түүх өвөл эхлэдэг
Халтирч унаад од ширтээд хэвтэж байхад
Хажууханд минь чи намайг хараад инээж байсан
Уурлаад босоод явахад араас минь уучлалт гуйж
Дугаар асууж гэрийн үүд хүртэл дагаж гүйж
Дугаараа өгөөгүй ч нэрээ чамд хэлсэн
Бидний хайрын түүх ингэж эхэлсэн
Цонхны минь доор шинэхэн цасан дээр
Томоос том зүрх дунд нь миний нэр
Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамт алхана
Гараас чинь зүүгдээд гудамжаар гулгана
Зөөлөн хаялах цасан доор хийсэн анхны үнсэлт
Чи минь миний өвлийн өвгөнөөс гуйсан хүсэлт
Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл хамт байна
2 оны зааг дээр хамт ирлээ хайрт минь
Дх: Шинэ жил ирлээ шинэхэн цас орлоо
Бүгдээрээ дуртай
Хайр дурлал дүүрэн хуучин оноо үдлээ
Бүгдээрээ баяртай
Чамтай цуг байх надад хамгийн том бэлэг
Өвлийн өвгөнөөс юу ч хүсэхгүй ээ
Хайрт минь олон жил чи бидний урд байна
Даарсан намайг төөнөх чиний минь дулаахан харц
Хасах гучин хэмийн хүйтнийг тэсэн давах цорын ганц гарц
Чам руугаа яаран хайрын дуугаа аялана
Захиалсан юм шиг цасан ширхэг дээрээс хаялана
Бидний дээрээс хаялана
Дх: Шинэ жил ирлээ шинэхэн цас орлоо
Бүгдээрээ дуртай
Хайр дурлал дүүрэн хуучин оноо үдлээ
Бүгдээрээ баяртай
Чамтай цуг байх надад хамгийн том бэлэг
Өвлийн өвгөнөөс юу ч хүсэхгүй ээ
Хайрт минь олон жил чи бидний урд байна
-ХУРД-ШИНЭ ЖИЛ-
Энэ орчлонд нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзна
Надад чамд нэг хаврыг авчирхаар
Намуухан орчилонд шинэ жил айлчилан ирлээ
Тэнүүн сэтгэлийн билэгдэл өвгөн аав
Тэнгэрийн орны бурхан адил харагдав
Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэгэлсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая
Хожмын азтай учралыг хөтлүүлээд
Хүн бүхний сэтгэлийг ойртуулах
Зул сарын цасан ширхэг наадам
Зөн билгийн наран ойрхон гэрэлтнэ
Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая
Энэ орчлонд нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзна
Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая
-ЧОНО -ШИНЭ ЖИЛ-
Шинэ жил сэрүүлэг болон өглөө намайг сэрээнэ
Шинэ он шинэхэн бүхнээр намайг гоёж чимлээ
Шинэ жил сэрэх нойрноос том бэлэгтэй угтаж
Шинээр эхлэх өдөр бүхэн шинэ жил байгаасай
Шинэ жил сэтгэл гижигдэм бүсгүйн үнсэлт сэрээв
Шинэ он дурлал бэлэглэсэн харцаар намайг угтлаа
Шинэ жил сайхан жаргал, итгэл хүслээр цалгиж,
Энэ өдрийн инээд хөөр, баяслыг зөвхөн чамд өгье
Дахилт:
Зүрх сэтгэлийг зөвхөн баяраар дайлсан
Зуны үдшийг өвлийн шөнөөр бэлэглэсэн
Зуун зуун учралын гэрэл цацруулсан
Зөвхөн шинэ жил чи би, бид бүгдийн баяр
Шинэ жилээр гэртээ сонсох 10 монгол дуу |
|