• Өнөөдөр 2024-04-20

Богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадам өнөөдөр болно

2021-11-22,   304

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам өнөөдөр УДЭТ-д болно.Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг юм.
 
Тус наадмыг Монголын Залуучуудын эвлэл 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" нэрлэж, анх зохион байгуулж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээж, 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.
 
 

Богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадам өнөөдөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188