• Өнөөдөр 2024-04-20

"Монгол хувцасны нууц товчоон" баримтат киноны нээлт болно

2021-11-19,   353

"Монголын хувцасны нууц товчоон" баримтат кино нээлтээ хийхээр болжээ. Тодруулбал, “Сэмүүн” студи, “Монгол костюмс” ХХК-ийн хамтран бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног энэ сарын 25-нд үзэгчдэд хүрэх байна.
 
“Монгол костюмс” ХХК нь  20 гаруй  жилийн хугацаанд “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн хүрээнд түүхчид архелогичид эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна гадны 16 орон болон эх орныхоо нийт 40 гаруй газар нутгаар аялан, эрэл хайгуул хийж Монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг судлан, Швецарийн хөгжлийн агентлагийн ивээн тэтгэлэгтэйгээр тус баримтат киног бүтээжээ.
 
Мөн дээрх баримтат киноны нээлтийн үеэр “Байгаль дахь Монгол гоёл” нэртэй  хадны сүг зургуудаас бүрдсэн үзэсгэлэн дэлгэгдэх байна.

"Монгол хувцасны нууц товчоон" баримтат киноны нээлт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188