• Өнөөдөр 2024-05-08

Ардын жүжигчин Т.Ухнаа урлагт зүтгэсэн 60 жилийнхээ ойд зориулсан баримтат кино бүтээхээр ажиллаж байна

2021-11-04,   1204

     Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ухнааг таалал төгссөн гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд түгжээ. Тэгвэл түүний ар гэрээс залруулга гаргаж, энх тунх байгаа хэмээн мэдэгдлээ.
 
Тэрбээр урлагт зүтгэсэн 60 жилийнхээ ойд зориулсан баримтат кино бүтээхээр ажиллаж байгаа аж. Ардын жүжигчин Д.Ухнаа нь Болгар Улсын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн байна. Улмаар УДБТ-т дуучин, 1972 оноос улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч, 1983-2001 онд даргаар ажиллажээ.
 
Эх орондоо эстрад, рок поп урлагийг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачилгатай ажиллаж, худалдааны ажилчдын “Хүрэн хаалгатай дэлгүүр”, жолооч нарын “Алтан шар зам” болон хүүхэд, эстрадын ахмад дуучид, аймгууд дахь алдар цолтнуудын гэхчилэнгээр төрөлжсөн, бүсчилсэн тоглолтууд, олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолтыг 17 жил, эстрадын ахмад, залуу дуучдын тоглолтыг 13 жил, олон улсын болон өөрийн улсын чанартай 70-аад удаагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсны дээр 150 гаруй концертыг найруулж, 3800 илүү концерт хөтөлжээ.

Ардын жүжигчин Т.Ухнаа урлагт зүтгэсэн 60 жилийнхээ ойд зориулсан баримтат кино бүтээхээр ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188