Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн энэ сарын 4-ныг хүртэл Монголын Үндэсний музейд үргэлжилж байна.
Энэхүү үзэсгэлэнд Хүннү гүрэн, Уйгурын хаант Улс, Хятад Улс болон Монголын эзэнт гүрний үед холбогдох 25 дурсгалт газрын агаарын зургийг танилцуулгын хамт хүргэж байна. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун этгээдэд Цагаан арал хэмээх газар орших Гуа дов дурсгал, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Хүрээт довын дурсгал болон бусад дурсгалт газрын зургийг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм.
Түүнчлэн Монгол нутаг дахь эрт болон дундад үеийн хот суурингийн гэрэл зураг болон Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалуудын малтлага судалгааны урьдчилсан үр дүнгээс толилуулж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Бэлхийн амны язгууртны булшны малтлага судалгаанаас илэрсэн ёслолын шүхэрт тэрэгний төмөр чимэглэл, хатирч буй морины дүрст хүрэл чимэг, Түргэний голын балгас буюу "Хар түнэ" ордны археологийн малтлага судалгааны хэрэглэгдэхүүн зэрэг 30 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал “Унгарын эрдэмтэд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн хамтарч олон жил судалгаа хийсэн. Энэ судалгаанаас хот сууринуудын дээрээс авсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна” хэмээн онцолсон юм.

| Монголын эртний дурсгалт газруудын агаарын зурагт үзэсгэлэн үргэлжилж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |