• Өнөөдөр 2024-03-29

“Сүнс урлал” уран зураг, яруу найргийн хамтарсан үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ

2021-07-31,   523

Зураач О.Золбоотөгөлдөр, зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам нарын “Сүнс урлал” хамтарсан үзэсгэлэн маргааш буюу наймдугаар сарын 1-ний өдөр “Монгол арт галерей”-д дэлгэгдэнэ. Үзэсгэлэн наймдугаар сарын 10 хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.

Зураач О.Золбоотөгөлдөр өмнө нь“Moon Tales”, “Бодлын өнгө”, “Process”, “Зүүд, зөн совингийн бэлгэдэл” зэрэг үзэсгэлэнгүүд нээж, үзэгчдийн хүртээл болгож байсан.

Харин зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам яруу найргийн төрлөөр “Намрыг мартагсад”, “Сүнс урлал”, “Шинэ үнэр” антологи, үргэлжилсэн үгийн төрлөөр “Ариан” туужаа хэвлүүлсэн билээ.


“Сүнс урлал” уран зураг, яруу найргийн хамтарсан үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188