• Өнөөдөр 2025-02-06

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа

2021-07-24,   630

       Зуны адаг хөхөгчин хонь сарын нэг цагаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр
 
Аргын тооллын: 2021 оны долдугаар сарын 24. Бямба гараг
 
Наран ургах, шингэх: 05:19-20:39
 
Үс засуулбал: Өлзийтэй сайн
 
Барилдлага: Шид
 
Шүтэн барилдлага: Төрөхүй
 
Тухайн өдөр үхэр, бар, туулай аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188