• Өнөөдөр 2024-04-26

ОУХМ Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ олимпын эрхээ авлаа

2021-04-11,   725

Казахстан Улсын Алмата хотноо  “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн /эрэгтэй/ төрлөөр үргэлжилж байна.
 
          Өнөөдөр таван жинд манай бөхчүүд хүч үзэж байгаагаас эрэгтэйчүүдийн 125кг жинд хүч үзэж буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар олимпын наадамд зодоглох эрхээ авлаа. Тэрбээр Пакистаны Хароон Абидийг оноогоор (12:2) цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан. Улмаар 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн цомын хүрэл медальт, 2015 оны Азийн аварга Кыргызстаны Айал Лазаревийг 7:2-оор яллаа. Ингэснээр манай бөх олимпын эрхийн төлөө буюу хагас шигшээд Японы Тэцүя Танакатай хүч үзэхээр болсон.
 
        Тэгвэл дөнгөж сая манай бөх Японы бөхийн илт илүүрхэн ялж олимпын наадмын эрхээ авлаа. Харин өнөө орой 20:00 цагаас алтан медалийн төлөө өмнө нь Азийн аваргын финалд ялагдаж байсан Казахстаны Юсуп Батырмурзаевтай барилдаж, даагаа нэхнэ. Мөн өнөөдөр Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

ОУХМ Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ олимпын эрхээ авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188