Токио 2020 /2021/ зуны олимпын наадмын чөлөөт, сонгомол бөхийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн Казахстаны Алматы хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээн өчигдөр эхэлж, сонгомол бөхийн төрлөөр эрхийн эздээ тодруулсан бол өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүд эрхийн төлөө өрсөлдөх юм. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн зургаан жингээс нэгд нь буюу 68 кг-д ганц эрхтэй байгаа бөгөөд таван бөх эрхийн төлөө хоёр дахь дайралтаа өнөөдөр хийх юм.
Монгол улсын багийн бүрэлдэхүүн
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
76 кг: Очирбатын Бурмаа
Өнөөдрийн тэмцээний хуваарь
Эмэгтэй
13.00-15.00 Урьдчилсан барилдаан (50, 53, 57, 62, 68, 76 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
20.00-23.00 Шигшээ барилдаанууд
| Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө |
|